УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж байна. Чуулганы хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн үг хэлж байна.
Тэрбээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг холбогдох хуулиудын дагуу амжилттай зохион байгууллаа гэв. Энэ удаагийн сонгууль хууль эрх зүйн шинэ орчинд, олон мандаттай томсгосон тойргоор явагдлаа. Монгол Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг сонгуулийг зохион байгуулсныг дурдлаа.
Тагнуулийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар болон холбогдох хэлтэс хамтран Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу санал авах, тооллого бүртгэлийн техник хэрэгслийг шалган турших, гэрчилгээ олгох үйл ажиллагааг явуулахдаа нам, эвсэл, ТББ-уудын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Сонгуулийн ерөнхий хороог одоо огцоруул.