Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангарагаа өргөж дууслаа.
Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөлөө. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний тангарагийн үгэнд өөрчлөлт орсныг тодотгоё.
Шинэ гишүүд тангараг өргөхдөө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )