АНУ-ын “Samaritan purse” буяны байгууллагын дэмжлэгтэйгээр зүрхний хагалгаанд орсон найман монгол хүүхэд бүрэн эдгэрч эх орноо зорилоо.
Төрөлхийн зүрхний гажигтай дээрх найман хүүхдийн гэр бүлийг тавьсан хүсэлтийн дагуу сонгосон байна. Хагалгаанд орсон хүүхдүүд 1-5 насны хүүхдүүд байжээ.
Хүүхдүүдэд хагалгаа хийлгэх, ар гэрийнхнийг нь АНУ-д авчрах тал дээр Засгийн газартай хамтран ажилласан байна.
“Миний хүүд амьдрал бэлэглэсэн сайн санаат хүмүүст чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Хүү минь одоо дуртай хоолоо идэж, хүссэн үедээ тоглож чаддаг болсон. Үүнээс илүү жаргал гэж үгүй” гэж хагалгаанд орсон хүүгийн ээж О.Пүрэвсүрэн ярьжээ.
Дээрх буяны байгууллага 1997 оноос эхлэн “Хүүхдийн зүрх” төслийг санаачилж АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж буй юм. Өнгөрсөн хугацаанд 1400 хүүхэд зүрхний хагалгаанд амжилттай орж эрүүл өсөн торниж байна.
Оны өмнөхөн ирж хагалгаанд орсны эцэст найман хүүхэд болон тэдний ар гэрийн 18 хүн, долоон хэлмэрч ийнхүү эрүүл саруул болоод эх орондоо ирж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: FOX 8
Сэтгэгдэл ( 0 )