Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр (2020.07.02) орон даяар нэгэн зэрэг эхэлсэн билээ.
2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Шалгалтыг долоодугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулах юм.
Өчигдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалт явагдсан бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлал, маргааш биологи, математик, долоодугаар сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалттай.
Энэ дашрамд элсэгчдэд хэрэг болох мэдээллийг эргэн сануулъя.
Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны дөрөвдүгээр сард “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаал гаргасан байдаг.
2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тушаалаар тогтоосон байдаг.
Түүнчлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ хичээлийн жилээс эхлэн Ссувилагчийн сургуульд элсэн суралцагчийг амжилттай суралцвал төлбөрийг нь төрөөс бүрэн даахаар болсон билээ.
Сэтгэгдэл ( 2 )
СУВИЛАГЧИЙН СУРГУУЛИЙН ДИПЛОМ ГАДААДЫН ОРНУУДАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГ ҮҮ?
Сувилагчийн Диплом нь олон улсад зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн болчихвол элсэлт( 500-1000)% -иар нэмэгдэнэ.