Монгол Улс 33 жилийн дараа 880 өрөөтэй 2 дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа. 2010 оноос барьж эхэлсэн ч хөрөнгө мөнгийг нь шийдэлгүй, царцааж барилгын ажил зогссон байсан.
2018 онд Засгийн газраас шийдвэр гаргаж энэхүү төвийг ашиглалтад орууллаа. Өвлийн ханиад томууны үеэр нэмэлт 1000-1500 ор шаардлагатай болж хүүхдүүд эмнэлэгийн коридорт шалан дээр хэвтдэг байсан хүнд нөхцөлд цэг тавьж байна.
Энэхүү эмнэлэг нь нийслэлийн эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид томоохон ахиц дэвшил гаргаж, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээс нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах хүүхдүүдийг энд хүлээн авч оношилгоо, эмчилгээ үзүүлэх ба ингэснээр эх нялхсын төвийн ачаалал буурах боломжтой.
Сэтгэгдэл ( 5 )
баярлалаа\n
Ашгүй дээ
nvdnii bulai 33 jilin daraa araichdee dampuu lalar mnglchud
Bayarlalaaaaa
САЙН БАЙНА АЖИЛЛААД БАЙ. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ