ХСҮТ-ийн эмч нар анх удаа умайг үтрээтэй залгах мэс засал хийлээ

2020 оны 07 сарын 06

Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын баг өнөөдөр /2020.07.06/ умайг үтрээтэй залгах мэс заслыг практикт анх удаа, амжилттай хийлээ.

Мэс заслын тасагт Э.Амарсанаа ахлагчтай мэс заслын баг "Умайн хүзүүний нэвчилтэт өмөн IA2 үе шат" оноштой 31 настай эмэгтэйд нөхөн үржихүйн эрхтэн хадгалах зорилгоор умайн хүзүүг бүхэлд нь тайрч, умайг үтрээтэй залгалт хийн, аарцгийн тунгалагийн булчирхайг хамт авах төгс мэс заслыг (Abdominal radical trachelectomy with pelvic lymph node dissection) амжилттай хийлээ. Энэ нь эмэгтэйчүүдийн хавдар судлалын практикт анх удаа хийгдэж буй хагалгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top