БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Зюнь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришд БНХАУ Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээнд нэгдэх тухай баримт бичгийг өргөн барьжээ.
Жан Зюний мэдэгдэлд Хятад улс энэ шийдвэрийг АНУ-ын бодлогын эсрэг сөргүүлэн гаргаж байна гэж дурджээ. Нэг улс зэвсэглэлийг хянах тухай гэрээ болон олон улсын хэлэлцээр, байгууллагуудаас гарч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, бусад улс орныг доромжилсон нэг талыг баримталсан арга хэмжээ авсан гэж тэрбээр онцолсон байна. Жан Зюнь нэг талыг баримталсан хандлага дэлхий дахинд олон асуудал үүсгэж байна гээд Хятад улс тус гэрээнд нэгдсэнээр олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зэвсгийн худалдааг хянах дэлхийн дахины үйл хэрэгт идэвхтэй оролцоход чиглэсэн чухал алхам хийж байна гэж онцолжээ.
Зэвсгийн худалдааг зохицуулах гэрээ танк, хуягт машин, цэргийн нисэх онгоц, нисдэг тэрэг, усан онгоц, пуужин, пуужин хөөргөх төхөөрөмж, зэр зэвсэгт үйлчилдэг. 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар, тус гэрээнд дэлхийн 135 орон гарын үсэг зурсан хэдий ч 105 соёрхон баталжээ.
Сэтгэгдэл ( 0 )