Монгол Улс Ази номхон далайн худалдааны гэрээнд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Монгол Улс Ази номхон далайн худалдааны гэрээнд нэгдэн орсон долоо дахь улс боллоо.

Анх 1975 онд Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланк улсууд байгуулж байсан энэхүү гэрээнд БНХАУ 2011 онд элсэн орж байсан юм.

“Гэрээнд нэгдэн орсон улсууд худалдааны хөнгөлөлтийг энгийн бөгөөд шууд, ижил тэгш хэрэгжүүлснээр гишүүн улсууд тогтвортой хөгжлийн төлөө замнах болно. БНХАУ хамгийн сүүлд элсэн орсноос хойш энэхүү гэрээнд Монгол Улс элссэн нь Ази номхон далайн худалдааны гэрээг бүс нутгийг хамарсан интеграц болохд чухал алхам боллоо” гэж НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Армида Салсиа Алижабана ярьжээ.

Дээрх гэрээнд элсэн орсноор БНХАУ-аас зүүн өмнөд ази, цаашлаад баруун өмнөд азийн бүс нутагт нэвтрэхэд тарифн саадыг бууруулж эдийн засгийн ашиг хүртэхэд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

Түүнчлэн Монгол Улс энэ оны сүүлээр Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлд гарын үсэг зурснаар элсэн орох товтой байгаа юм.


Эх сурвалж: SCMP

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top