Туркийн Истанбулаас өчигдөр Улаанбаатарыг зорин ниссэн тусгай үүргийн онгоц 261 зорчигчтой хөөрсөн ч нислэгийн явцад онгоцонд зорчиж явсан тулгар эх амаржиж, ихэр охин төрүүлснээр 263 зорчигчтойгоор эх орондоо газардсан юм.
Тэнгэрт мэндэлсэн онцгой тавилантай охидыг "Буянт-Ухаа" хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч буюу мэргэжлийн хоёр эмч нар, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар эх барьж, эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулсанд юун түрүүнд талархал илэрхийлэх нь зүйтэй.
Ээжийн даралт өндөр, хаван ихтэй зэрэг шинж тэмдэгтэй байсан үед ур чадвар гарган, агаарын хөлөгт албаны хүмүүстэй хамтран анхны тусламжийг бүрэн дүүрэн үзүүлсэн хүмүүс бол тус онгоцонд зорчиж явсан эх баригч Ёндондаваа, их эмч Отгончимэг, П.Сугармаа, сувилагч Буянжаргал нар ажээ.
Мөн онгоцны нисэх багийнхан зохион байгуулалт хийж, хамгийн боломжит хурдаар нислэгээ удирдан, ихрүүдийг эх оронд нь саадгүй бөгөөд хугацаанаасөө өмнө хүргэн ирсэн байна. Дутуу төрсөн бяцхан нярай нарт цаг хугацаа хамгийн үнэтэй байсан нь мэдээж.
Төмөр зам болон тээврийн компаниуд аян замд мэндэлсэн хүүхдүүдэд 18 нас хүртлээ тухайн тээврийн үйлчилгээгээр үнэ төлбөргүй зорчих эрх олгодог жишиг бий. Хэрэв МИАТ компани ийм шийдвэр гаргавал ихрүүдийн эхний бэлэг энэ байх нь ээ.
Сэтгэгдэл ( 5 )
Buur dogdlood uilchihlaa.az jargal husii.goe utgatai ner ogooroi!
Eruul enh, az jargal husye! \nSaihan medee bna. \nMongolin urs olon boltugai!
Аль улсын нутгийн Тэнгэрт төрсөн ...Тэр улсын иргэн болно.
ТЭНГЭРИЙН ОХИД
setgel dogdluulsan saihan medee