132 суманд тарваган тахлын голомт ӨНДӨР ИДЭВХЖИЛТТЭЙ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байна.

Энэ оны долоодугаар сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хоёр хүн “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж энджээ.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирал нар шуурхай хуралдлаа. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top