Малайзын экс Ерөнхий сайд 12 жилийн хорих ял авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

Малайзын шүүх ерөнхий сайд асан Нажиб Разакт эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган 12 жилийн хорих ял оноожээ.

Орон нутгийн “Star” сонинд мэдээлснээр, “1MDB” төрийн хөрөнгө оруулалтын сангаас олон тэрбум ам.доллар шамшигдуулсан хэргийн хүрээнд түүнд хууран мэхэлсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэг тулгажээ. Түүнд хууран мэхлэх, мөнгө угаасан хэрэгт 10 жилийн хорих ял, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт 12 жилийн хорих ял болон 50 сая орчим ам.долларын торгууль оногдуулсан байна.

“1MDB” төрийн хөрөнгө оруулалтын санг Нажиб Разакын Засгийн газар 2009 онд байгуулжээ. Тус сан олон арван хөрөнгө оруулалтын төсөлд оролцсон бөгөөд 2009-2016 оны хооронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх үер сангаас дөрвөн тэрбум гаруй ам.долларыг шамшигдуулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2020 оны 07 сарын 30

Tahaltai tarvaga nuhendee hevtej baigaa Udahguiee tun udahgui tarvagiig yllah bolno Ard tumen huleej baigaa Tarvagiig holoo doshin deer hevtuuleed hoshgiruulj baigaad tsagaan shanaagaar n buudaj tsaazlah udur tun udahgui

0  |  0
зочин(202.21.127.160) 2020 оны 07 сарын 29

ЭЛБЭГЭЭ -НАЖИБИЙН ХУУРАЙ ДҮҮ НЬ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Зочин(202.9.46.147) 2020 оны 07 сарын 29

УЛС ОРНУУД АВЛИГАЧДАА ИНГЭЖ ЦЭЭРЛҮҮЛЖ БАЙНА. мАНАЙХ ЯАСАН БЭ, НӨГӨӨ АДГИЙН АВЛИГАЧ ЦОЛ ХҮРТСЭН ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ХОЧИТ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ НӨХРӨӨ ЯАСАН БЭ? ТИЙМ ХУЛГАЙЧ ЗҮГЭЭР ЯВААД Л БАЙГ УУ???

0  |  0
Top