Малайзын Дээд шүүх тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхэлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан зэрэг нийт долоон зүйл ангиар буруутгасан байна.
Нажиб Разакийг 20 хүртэлх жилийн хугацаатай хорих ял, банздах шийтгэл хүлээж байгаа аж. Мөн учирсан хохирлыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Экс Ерөнхий сайд анхан шатны шүүх хурал дээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ. Энэ удаагийн шүүх хуралд олон арван гэрчийг дуудсан байна.
Сэтгэгдэл ( 0 )