Ц.Ишдорж: Нойр булчирхайд тарваганы мах сайн гэсэн судалгаа дэлхийд байхгүй

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Улсын баяр наадмаас хойш нойр булчирхайн цочмог үрэвслээр өвдөж ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор өвчний шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Ишдоржоос тодрууллаа. 

-Нойр булчирхай хүний биед ямар үүрэгтэй вэ?

-Хүний биед байдаг булчирхайнуудын нэг нь нойр булчирхай. Булчирхай гэдэг нь өөрөөсөө шүүрэл ялгаруулдаг, бодисын солилцоонд оролцдог эрхтнийг хэлдэг. Нойр булчирхайнаас олон төрлийн хүчтэй хүчил ялгардаг. Энэ хүчлүүд нь хоол боловсруулах замаар орж ирсэн бүх өөх, тосыг хайлуулж, задалж хүний биед шингээдэг. Мөн нойр булчирхайд давхар лангерхансын арлын эсүүд гэж байдаг. Энэ эсүүд нь хүний биед инсулиныг ялгаруулдаг. Харин инсулин нь орж ирсэн сахарыг хүний биед шингээж, зарцуулалтад нь оруулж өгдөг хүчил юм. Үндсэндээ хүний биед мах, өөх, тосыг шимэгдүүлэх, сахарын хэмжээг хэвийн тогтвортой барьдаг чухал эрхтэн. 

-Улсын баяр наадмаас хойш УНТЭ-т нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Өмнө нь нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хүн сард нэгээс хоёр л ирдэг байсан. Харин энэ жил улсын баяр наадмын дараа эрс нэмэгдсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа нэг иргэн гэхэд 100-120 хоног эмчлүүлэх шаардлага гарч байна. Нэг хүн дунджаар хоёроос 10 удаа мэс засал хийлгэнэ. Эмч мэргэжилтнүүд бид нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хүнд өдөр бүр, амралтын өдөр ч хагалгаа хийж байна.

-Нойр булчирхай юунаас болж үрэвсдэг вэ. Амьдралын буруу хэвшил бас их нөлөөлдөг юм шиг?

-Өвчлөл цэвэр хувь хүнээс шалтгаалдаг. Ялангуяа шарсан мах, өөх, тосыг архитай хамт хэрэглэх нь маш аюултай. Энэ хэвшлээс болж нойр булчирхай үрэвсэж байдаг. Мах, өөх тосыг хайлуулж, задалж хүний биед шингээх үүрэгтэй нойр булчирхай өөрийгөө хайлуулдаг гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй зэргэлдээ эд эрхтнээ ч хайлуулж гэмтээдэг. Нойр булчирхай хүний биеийн нурууны нугалмын урд, гол судсууд дээгүүр хэвтэж байрладаг. Ходоодны ард, 12 хуруу гэдэстэй залгаа байрладаг учраас ойролцоох эрхтнүүд гэмтэх, идээлэх нь их байдаг. Иргэд архи уусаар байгаад нойр булчирхайгаа өвчлүүлж байна. Нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй иргэдийн 80 хувь нь амь насаа алдах эрсдэлтэй. 

-Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэхээрээ нэлээд хүндэрсэн хэлбэр бололтой?

-Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайд үрэвсэл болон үхжилт үүсдэг. Ингээд дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гээд байгаа юм. 

-Нойр булчирхай өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хурц өөх, тостой хоол идсэний дараа хэвлий хүчтэй өвдөх. Мөн гэдэс дүүрдэг. Ер нь нойр булчирхайн үрэвсэл, эмгэгүүдийн үед хүний хоол боловсруулалт, шингээлтэд өөрчлөлт ордог. Тиймээс хоол шингээлт алдагдсанаас болж гүйлгэх, гүйлгэхдээ их базалж өвдөх нь бий. Энгийнээр хэлбэл, нойр булчирхай үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. 

-Зарим хүн тарваганы хүн махыг нойр булчирхайд сайн гээд түүхийгээр нь иддэг. Энэ мэдээж их эрсдэлтэй байх?

-Нойр булчирхайд тарваганы мах идэх нь маш аюултай. Харин ч тахал тусах эрсдэлтэй. Байгаль дээр байгаа зэрлэг амьтдын махыг түүхийгээр нь идвэл нойр булчирхайд сайн гэсэн судалгаа дэлхийд байхгүй. 

М.ТУЯА

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.171) 2020 оны 07 сарын 30

Ishdorj shig mundag emchiig muu gej helj baigaa hun chi sharsan mah arhi horhogoo idej baigaad noir bulchirhain uvdultiin shokond orood ami avraad uguuch hagalaad uguuch gej guih viide orosuudiin iddeg hool mongolchuuchuudiin iddeg hool uur shu

0  |  0
ЗОЧИН(202.131.233.26) 2020 оны 07 сарын 30

Ишдорж эмч тэргүүлэх зэргийн эмч профессор хүн. 1-р эмнэлэгт өдөр болгон өчнөөн их хагалгаа хийдэг чадварлаг эмч нарын нэг нь тус эмнэлэгийн ачааны хүндийг үүрч байгаа. Амсхийх завгүй ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа мундаг хүн шүү. Олон хүний амь насыг аварсан эмчдээ амжилт хүсэе

0  |  0
irgen(202.179.25.94) 2020 оны 07 сарын 30

mash zov anhaaruulga bna daa

0  |  0
Arhichin(66.181.168.131) 2020 оны 07 сарын 30

Shrsan yum ideed arhi uugaad tegeel noir bulchirhaigaar uhdeg jamtai,aan tiin nuguu aihtar hujaa wok mok ch biluu utgun tsuu 9 shidiin amtlagch perts dufu haluun nogoo huiten pepsi cola tegeel duusak baigaamdaa

0  |  0
Муу эмч бна(64.119.21.127) 2020 оны 07 сарын 30

Мэдлэг муутай эмч бна, нойр булчирхайн талаар оросын сайт дээр шал өөрөөр бичсэн байсан.

0  |  1
Top