Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, Анагаах ухааны доктор З.Балдандугарыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжилж байсан удаатай. Тус эмнэлгийн даргын албыг хашаад жил шахам болж байгаа түүнтэй шүүмжлэлийн бай болсон асуудлыг нь хөндөн ярилцлаа.
-Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шүүмжлэлд өртөж, олны анхаарлын төвд байгаа. Энэ нь юутай холбоотой юм бол?
-Юуны өмнө та бүхний амар амгаланг айлтгаж, нийт Монголынхоо эмнэлгийн ажилчиддаа баярын мэнд дэвшүүлье. Миний бие Эрүүл мэндийн салбарт хувийн болон төрийн захиргааны албанд 20 гаруй жил ажиллаж байна. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад НЭМГ-аас Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар 2019 оноос томилогдон ажиллаж байна. Манай төв нь 400-аад ажилтантай, иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр үндсэн чиглэлээр үзүүлж байна. Томилогдсоноос хойшх хугацаанд багагүй бэрхшээл, сорилтыг туулж байна. Намайг ажлаа хүлээж авахад Засгийн газар, ЭМЯ, НЭМГ-аас хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байсан. Жишээ нь, 2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилт нь хүн амынхаа 20 гаруйхан хувийг хамруулсан байсан. Энэ нь элэгний В, С вирус илрүүлэх, оношлох, эмчлэх цогц арга хэмжээний үйл явц юм. Зарим аймаг 2019 онд иргэдээ 100 хувь хамруулж чадсан шүү дээ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, туслан дэмжихэд бүх аймаг, дүүргийн Засаг дарга дэмжлэгтэй оролцох, үүрэг хүлээсэн байдаг. Харин Эрүүл мэндийг дэмжих сан болон “Эрүүл иргэн аян” -ы хэрэгжилт хангалтгүй байсан. Дээрх хөтөлбөрүүдэд зарцуулах мөнгө төсвийг тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан өмнөх удирдлагууд зориулалтын бусаар хэрэглэсэн. Мөн дүүргийн хэмжээнд гурван жирэмсэн эх эндсэн нь эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт алдагдсантай холбоотой. Орон нутгийн засаг захиргаа эрүүл мэндийн байгууллагаа хэр дэмжиж ажиллаж байгаагаас шалтгаалан иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт ихээхэн хамаардаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсан, үндсэн болон эд хөрөнгийн зарцуулалт эмх цэцгцгүй замбараагүй ийм л нөхцөл байдалтай ажлуудыг би хүлээж авсан даа.
-Таны шүүмжлэлтэй хандаад байгаа дүүргийн Засаг даргын санаачилгаар 2013 онд дүүргийн Эрүүл мэндийн төвийг баригдсан гээд л иргэд ам сайтай байдаг биш билүү?
-Дүүргийн эмнэлгийн барилгыг тухайн үеийн дүүргийн Засаг дарга 2017 онд санаачлан зураг төслийг нь боловсруулж, их хуралд өргөн батлуулсан байдаг. Төрийн ажил тасралтгүй явах чиглэлийнхээ хүрээнд дараагийн Засаг дарга болон УИХ-ын гишүүн асан татвар төлөгч буюу улсын төсвийн хөрөнгөөр энэ барилгыг бариулсан. С.Эрдэнэ, С.Одонтуяа нар өөрсдийгөө тахин шүтүүлэх зорилгоор барилгынхаа үүдэнд нэрсээ төмөр дээр сийлүүлээд тавьчихсан байсан юм чинь аргагүй шүү дээ. Хэн бүхний мэдэх III, IV хорооллын бүтээн байгуулалтын ажлыг тухайн үеийн төрийн нэрт зүтгэлтнүүд “Найрамдлын хороолол” гэж нэрийдэж байснаас Ю.Цэдэнбал даргын хороолол гэж нэрийдэж байгаагүй. Ямар хэмжээнд сэтгэнэ, тэр хэмжээндээ л гүйцэтгэл байдаг шүү дээ. Энэ бол та бидний л татварын мөнгөөр боссон барилга шүү дээ. Баянгол дүүргийг эмнэлэгтэй болсонд буруушаагаагүй, харин энэ барилга өөрөө өвчтөн болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан уу гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Цар тахлын үед олон улсын жишгээр эмнэлгийн байгууллагын халдвар хамгааллыг сахих ямар чухал гэдгийг энэ цаг үед ойлгуулж байгаа. Гэтэл энэ барилга агааржуулалтын систем байхгүй, орон сууц шиг л байгаа. Төсөвт суусан зураг төслөөр энэ байшин агааржуулалтын системтэй. Гэтэл огт ажиллуулаагүй тоног төхөөрөмж нь тоногдсон байдалтай байсан. Энэ талаар бид холбогдох байгууллагад хандсан. Агаарын солилцоо муугаас болж үйлчлүүлэгчид ухаан алдах тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан. Бид энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд дотооддоо зохион байгуулалтын ажлыг хийж байгаа. С.Одонтуяа, С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс стандартын шаардлага хангахгүй барилга бариулчихаад сонгууль, улс төрийн зорилгоор өөрсдийгөө дөвийлгөж сошиалд тогтмол ашигладаг нь тун харамсалтай. 2017 онд баригдсан Ахмадын эмнэлгийн дээврийн ус гоождог бөгөөд гүйцэтгэгч компани нь олдохгүй байгаа.
-Коронавируст халдвар дотооддоо алдахгүйн төлөө эмч нар өдөр, шөнөгүй ажиллаж байгаа шүү дээ. Баянгол дүүргийн эмч, ажилчид Эмээлт дэх шалган нэвтрүүлэх постыг хариуцаж ажиллаж байсан байх аа?
-УОК-оос Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш нийслэл рүү орж, гардаг найман товчоон дээр нийслэлийн харъяа байгууллагууд эрүүл мэндийн хяналтыг тавьж ажиллаж байгаа. Эмээлт пост бол 13 аймгийн иргэд зорчдог маш их хөл хөдөлгөөнтэй газар учир ачаалалтай ажиллаж байсан. Бусад дүүргийн Засаг дарга, иргэдийн хурлаас нь, дүүргийн онцгой комиссоос нь маш сайн дэмжиж ажиллаж байсан. Харин Бяангол дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн онцгой комиссын дарга асан С.Одонтуяа нэг ч төгрөгийн дэмжлэг үзүүлээгүй. Тэр ч бүү хэл нэг ч гар ариутгагч, бээлийгээр дэмжлэг үзүүлээгүй шүү дээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед УОК болон Засгийн газраас дүүргүүдийн онцгой комисст гамшгийн үед зарцуулах төсвийг хуваарилсан байдаг боловч бидэнд ямар нэгэн дэмжлэг өгөөгүй. Бид өөрсдийн нөөц бололцоо болон НЭМГ, ЭМЯ-ныхаа дэмжлэгээр цар тахлын эхний том давлагааг давж гарсан. Гэтэл өнөөдөр их хуралд гарчихаад “Хилээ нээ” гээд сууж байгаадаа ичих нүүр байна уу. Энэ хүн коронавирусний халдварыг зориудаар тарааж, голомт үүсгэх гээд байна уу. Хэрэв Монголд голомт үүсчихвэл иргэд болон эрүүл мэндийн байгууллага л хамгийн их хохирлыг амсана. Зөвхөн өөртөө улс төрийн ашиг хонжоо олохын тулд ийм мэдэгдэл хийж байгаа нь тун харамсалтай.
-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ дарга ажлаа авангуутаа эмч, ажилчдаа 30, 40-өөр нь халж байна гэсэн шуугиан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нэлээн явлаа шүү дээ. Энэ тал дээр албаны байр сууриа илэрхийлнэ үү?
-Ажлаа аваад жил гаруй хугацаа болж байна. Эрүүл мэндийн байгууллагад хууль дүрэм, эмчийн ёс зүй гээд тодорхой дүрэм журам үйлчилж байдаг. Томилогдож ирсний дараа тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн сахилга батгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй авирлах үзэгдэл байсан. Тэр байтугай өмнөх удирдлагатай холбоотой ах дүү хамаатан садны сүлжээ үжирсэн, аалзны шүлс шиг торлочихсон байсан. Үүнийг өөрчлөх шаардлага зайлшгүй гарсан. Иргэдээс тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт ямар ч тушаал шийдвэргүйгээр мөнгө авдаг байсан. Хуурамч тамга тэмдэг ашиглан олон сая төгрөгийн гэрээ хийгдэж, орлого, зарлага хийгдсэн байсан. Байгууллагынхаа тоног төхөөрөмжийг хувьдаа олон сараар ашигласан. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ гүйцэтгэлийн гэрээг шалгахдаа дарамталж мөнгө авдаг гэх мэт олон асуудлууд байсан. Удирдах албан тушаалтны хувьд дээрх зөрчлүүдэд цаг тухайд нь хариуцлага тооцож, асуудлыг нь цэгцэлж ирсэн. Одоо ч хийгдэж байгаа. Энэ бүхэн багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Мэдээллээд байгаа шиг тийм олон тооны хүн ажлаас халагдаагүй. Яг үнэндээ, ажлаа хийдэггүй, ажлын цагаар ажил дээрээ байдаггүй, ажлын хариуцлага алдсан, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн, төсвийн хөрөнгөөр сул цалинжиж байгаа зөрчлийг удаа дараа гаргасан гурван хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Би бол төрийн ажлыг гүйцэтгэж байгаа жирийн нэг албан тушаалтан. Эдгээр хүмүүсийн хэлээд яриад байгаа шиг зүйл байхгүй. Надтай хамт олон болон жил ажиллаж байсан хүмүүс мэднэ. Тангарагтаа үнэнчээр эрүүл мэндийн манаандаа шударгаар зүтгэж байгаа хүн нь л хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой. Гэтэл өмнөх удирдлагууд ихэнх цалин урамшууллыг өөрийнхөө хүрээний хүмүүстээ л олгож байсан байна. Мөн Олон улсын байгууллага, улсын төсөв болон ТББ-аас орж ирсэн асар их хандив тусламжийн ямар ч бүртгэл, тооцоо байгаагүй. Энэ бол олон удаагийн аудит бүртгэлээр дурдагдсан байдаг. Тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашиг, хууль бус үйлдүүд нь илэрч, эрх ашиг боогдоод, авч байсан хангамж нь тасалдаад ирэнгүүт бухимдаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошлоор миний эсрэг зохион байгуулалттайгаар турхирч байгаа. Үүнийг төлөөлөн гүйцэтгэж байгаа одоогийн УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон түүнийг аялдан дагагчид яагаад нэг нэгнээ хаацайлж хамгаалаад, зөвхөн над руу дайраад байна вэ гэхээр энэ бүхний цаана би мэдэхгүй асар том эрх ашиг, олон тэрбум төгрөгийн асуудал нь хөндөгдөх гээд байна гэж ойлгогдоод байна.
-Танай дээр санхүү болон хууль хүчний байгууллагаас нэлээн шалгалт орсон гэж сонссон. Чухам ямар шалтгаанаар таныг шалгасан юм бол?
-Би энэ ажлыг аваад удаагүй. Хөрөнгө мөнгө шамшигдуулаад байгаа асуудал байхгүй. Намайг шат шатны аудит, ЭМЯ-ны санхүүгийн шалгалт, АТГ-ээс хүртэл шалгасан шүү дээ. Дээрх хүмүүсийн гомдлын дагуу дээрх байгууллагууд шалгасан. Харин өмнөх удирдлага болох Ө.Батжаргал нь 2017 онд хуурамч өвчний түүхийг эмч нараар хүчээр олон зуугаар нь бичүүлж, санхүү нягтлантайгаа хамтран ЭМДС-аас мөнгө завшдаг байсан нь тогтоогдоод хэрэг нь хаагдсан юм байдаг юм байна лээ. ЭМДС гэхээр иргэд мэднэ дээ. Мөн тэрбээр 2019 оны тавдугаар сард ажилчдаа орон сууцанд оруулна гэх нэрийдлээр Төрийн банкаас ажилчдаараа зээл авахуулж барилгын компаныг санхүүжүүлсэн асуудал бий. Энэ асуудал нь одоог хүртэл шийдэгдээгүй явж байгаа. Ажилчид зээлийнхээ хүүний дарамтанд ороод явж л байна. Энэ мэтчилэн булхай нь илрэх гээд байгаа болохоор над руу удаа дараагийн дайралт хийгээд байгаа.
-Та эрүүл мэндийн төвд жил гаруй ажилласан хугацаандаа ямар дэвшилтэд технологи нэвтрүүлэв, ямар шинэ ахиц гаргав?
-Хоёр үндсэн ажилд анхаарч ажилласан. Ажилчдын нийгмийн асуудлыг анхаарах, иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа. Нийгмийн асуудлын чиглэлээр эмнэлгийн ажилчдыг хувцсаар хангах, жижүүрт хонож байгаа ажилчдадаа халуун хоолоор үйлчлэх, төвийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн найман ажилчныг түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулсан. Ажилчдын ажлын байрны хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд анхаарч байна. Тусламж үйлчилгээний чиглэлээр шинээр нярайн тасаг, харвалт шигдээсийн нэгж, мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гэмтлийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ зэрэг үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлсэн. Ахмадын эмнэлэг дээр уламжлалт эмчилгээний 20 ортой тасгийг нээн ажиллуулж байна. Эрүүл мэндийн төвийн болон анхан шатны байгууллагын эмч нараа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилт тавин ажиллаж байна. Бид оношилгоо, эмчилгээгээ сайжруулснаар дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлэг нь иргэдээ төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг рүү дамжуулдаг биш дүүрэг дээрээ асуудлыг шийддэг болох зорилго тавьсан. Яагаад гэвэл дүүргийн хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээгээр архины хордлого, зүрх судас, хоол боловсруулах системийн эмгэг, цус алдалт, бөөрний архаг дутагдал, тархины цус харвалтаар оношлогдон ирж байгаа идэр насны залуус их байна.
-Дүүрэг дээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд их бухимдлаа илэрхийлдэг. Танай дээр ямар асуудлууд гараад байна вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа маш чухал. 2020 оноос эхлээд өрхийн эрүүл мэндийн төвд санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. Бид аль болохоор дүүргийн Эрүүл мэндийн төв дээр төвлөрч байгаа үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээр шилжүүлэх зорилт тавьж байгаа. Аль ч дүүрэг дээр гардаг асуудал бол очер дараалал, цаг олголт байдаг. Үүнийг шийдэх гол алхам нь цахимжуулах нэн шаардлагатай. Цахим бүртгэлийг цөөшид хөгжүүлэх нь хамгийн чухал. Эрүүл мэндийн сайд энэ тал дээр ахиц дэвшил гаргана гэдгээ илэрхийлсэн. Бид иргэдийг аль болох чирэгдэлгүй, бухимдалгүй үйлчлэх тал дээр онцгой анхаарч байгаа.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Цар тахлын үед бүх эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа. Энэ үед зарим хүмүүс хувийн эрх ашгийн үүднээсээ эрүүл мэндийн байгууллага руу дайрч давшилж байгаа нь тухайн хүний ухамсрын түвшинг харуулж байгаа явдал юм. Би аливаа зүйлийг томоор сэтгэж хийх дуртай. Бид цар тахлыг бүх нийтээрээ даван туулж чадна. Над руу дайрч давшлаад байгаа хүмүүсийг хууль шүүхийн байгууллагууд нь анхаарах цаг ирсэн юм биш үү. Эхний асуултаар чинь өндөрлөхөд Дүүргийн эрүүл мэндийн төв гэдэг бол хэмжээ далайцаараа хүн амын найман хувьд л үйлчилдэг байгууллага шүү. Давшлаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд цаад зорилго чинь юу юм бэ. Магадгүй миний ч мэдэхгүй олон асуудал нуугдаж байна гэж ойлгогдож байна. Би төрийн ажлыг хууль дүрмийн дагуу явуулж байгаа. Надад айгаад байх юм байхгүй.
Сэтгэгдэл ( 37 )
hulgaich uhej dald or. tulee nuursni mongiig avdag gej sonsson.
Ахмадын эмлэгт үзүүлэх гээд очтол хэн явуулсан ямар нам бэ АН биш бол үзэхгүй гэх маягийн юм бна билээ арай дэндүү тэгээд нэг юм үзэхээрээ гар харна хахуул горилно нэг л бишээ
Урд нь дэндүү замбараагүй дур дураараа байдаг хүмүүс жаахан дэгэнд ороод ирэхээр боож үхэхээс наагуур юм болдог юмаа
Амжилт хүсье!
Энэ нэг сайхан гар худлаа ярьж ханахгүй юмаа. Аймаг, дүүргийн хүн ам хэр зөрүүтэй чи мэдэх үү. Чи дарга болоод жил гаруй боллоо. Хэзээ бгд-ийн хүмүүсийг бүрэн хамруулж дуусгах вэ. Чиний авчирсан ажил хийхээсээ илүү хов зөөсөн хүүхнүүдээ нутагруу нь буцаа. Ажил гэхээр үстэй толгойн нь арзайдаг, ямарч чадваргүй төвийхөн бүгд ярьж байна.
Эмээлт бол БГД-ын нутаг дэвсгэр биш Сонгино хайрхан дүүргийн нутаг худлаа ярьж байна.ийм худалч хүн дарга байж болохгүй.
Odontuya Erdene 2 iin ner dandaa l muu medeen deer tsohij yacah yum .
Эмч эмнэлгийн ажилчид нь зүгээр л ажлаал хийлдээ. Улс төржөөд эргүүтээд бхын БГД эмнэлэгт С.Эрдэнэ болон Ман-ын Ганбаатар нарын тулаан болоод бна одоо салдангын охин манаргаж өгнөө ялсан нам бүхнийг булааж авдагаал болчих
amjilt
Хийх зүйлээ бодитой яоьж төлөвлөж чаддаг хүн. Хийж бүтээж чадаж байгааг юунд муулдаг юм бэ. Сайн л ажиллаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье.\n
oo zaa ene hulgaich yaj ichihgui il garch irj chadaj bnaa. argaguidee alban tushaaltanguud Toriin ajliih mongoor hudaldagch tom darga nar ard bgaa bolohr il garch tarvaga shig goshgorch bnuu chi. jiriin irged 1000 tog avahad hulgaich gedeg btal hunii ajliig bulaasan ene nohor bi zugeer ajlaa hiij bgaa ch geh shig chi baih gazraa bai.
Өрхийн дарга нарыг 4 жил болгоод сольж байх хэрэгтэй Ажил бахь байдгаараа хөгжихгүй бна
Хамт олон дотор буснуулагч байвал хурдан гарга Батжаргал идэж уугаад шалгагдаад байсан нэр төрийн төлөө улайран О.Э нарын бөгс долоогч мөн
hunii ajliig deeremdegch hulgaich suuj bh chini. ichih nuurgui yaj ingeed suuj bnaa. argaguidee. deerees ehleed toriin albiig uls toroljuulj iim hun suulgasan yum chini iim yum yriad suuh ni ene hunii zob bhdaa. toriin alba bol uls toriin mongonii guibuulaga bolj hubirsan ni ene hunii jishee yumdaa. nugel ni nudeere garah bhda
hunii ajliig hulgailj avsan huniig hulgaich geed tsagdan horih btal ooriigoo omoorood ingeed suuj bgaa ni Mongold l bg bhdaa. neg mynga bolon delguurees neg yum avsan jiriin irged hulgaich bolj bhad MAN geed toriin albiig uls toroljuulj sonin buten nuuree garchihaad bi ichihgui geed suuj bgaa hun Mongol toriig doromjilj huuli es surtahuungui uls gedgiig l haruulj bgain. chi zailah heregtei
Deeshlvvleh surgaltand suuh geed suuj chadahgvi boogdoj bga zunduu emch suwilagch nar bga sh de, tsalin mungiig ni uguhgvi geed daramtlaad ajlaas ni gargaj bga sh de neeh ih surgaltand anhaaraad demjsen hvn bhgvi bha, sursan hvmvvs bvgd l halagdaj bga bodit baidal deer
Uuruu yanz buriin shalgalt oruulj shalguusan bj yaj ingej yarij chadaj bn aa, gargaj bgaa tushaalaa ch oligtoi gargaj chadahgvi vndeslelgvi zaalttai tushaal ch bga sh de
Icheechee huuliin daguu irsen ch geh sig, uuruu asuultaa uguud hariulaad bga yum bush v, todorhoi haragdaj bn sh de
АМЖИЛТ ХҮСЬЕ
Амжилт хүсье
Огцор огцор
Shuud tomilgoo xiiged emnelgin tolgoi deer ezen suuchad bas xed xeden shvvx xural deer yalagdchad yun aixgvi enee teree we zvger l bairaa tawij ug ajila sain xiij chadaxgvi baij
Төрийн ажил зүй ёсоороо явж, ард иргэд тусламж үйлчилгээгээ аюулгүй, чанартай, хүртээмжтэй авч бвал болох юм шүү, \nБугшмал зүйлийг ил гаргасан нь байна. Амжилт хүсье.
Но.той хүмүүс л эсрэг дуугарна. С. Одонтуяагийн Эрдэнээгийн хүмүүс энэ эмнэлэгт эрх дураараа бсныг мэднээ. Энэ бүхнийг нь номонд нь оруулахаар боож үхэх гэж бгаа юм. Бүгдийг нь хал. Хамт олонд 1л турхирагч бхад хамт олон сүйддэг. С.Одонтуяаг дэмждэг бсөөн. Одоо бол дэмждэггүй. Хүн муутай, худалч, өөрийгөө тахин шүтүүлэх дуртай, хэлбэрдэгч. Яг судлаад үзэх юм бол Баянгол дүүрэг хамгийн их өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй. Тэдний төлөө дүүрэг хороод юу ч хийдэггүй. Хороон дарга нар нь хэсгийн ахлагч нар гэж ам хэлээ урж идэх шахсан хэдэн авгай нар АН-ын угшилтай хүмүүстэй л ажилладаг.
Бодит байдал манай байгууллагад хүнд байгаа бүгд айдастай эмнэлгийн ажилчидын хамт олон гэж байхаа больсоон эмнэлгийн ажилчид ачтан баянголынхон гэж 2 хэсэг болсон. Энэ хүн ажилаа өгвөл олон ажилчид алша таших байх. Ажил дээрээ хэнтэй ч тоож харьцдаггүй дээрэнгүй зантай, Өөрийн хамаатнуудаа ажилдаа олноор нь авсан
Огцруул Балдандугарыг
bayangol duurgiin eruul mendiin tuviin dargaas ni ogtsruul ganbaatar gishuun hurelsuh erunhii saidaa.Shorond hiih hun sh dee zeerengiin baldandugar
миний бодлоор Балдандугар даргыг орж ирсэнээс хойш их зүйл өөрчлөгдөж байрандаа орсон гэж боддог. ажилчидаа бодсон сайн дарга.
Baldan darga ireed ajiltan bid nariin niigmiin asuudliig dorivtoi shiidej bga. Bidnii hursun deer buuj ajillaj bgaad bid ih talarhaj bn a. Amjilt husie.
Ardchilsan namaas l dairaad bn daa
Танд амжилт хүсэн ерөөе. Идүүлсэн бут ургаж, идсэн бут хувхаардаг гэсэн ардын хэлц үг байдаг юм. Санаа зовохгүйгээр ажлаа сайн хийнэ гэдэгт бид итгэж байна. БГД-н ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд тань амжилт хүсэн ерөөе\n
Эрдэнийн нэрийн дор явсан зөндөө олон далдагануур, мөнгө идэж, суудал эзлэгсэдийг илчилсэн гэдгийг ард түмэн мэдээсэй билээ
Хууль бус томилгоо нь батлагдаад байхад яасан хуулиа барьдаггүй хүн вэ, энэ төрд ер хууль үйлчилж байна уу
Icheechee baldaan\n
хууль бус томилгоо нь тогтоодоод байхад намын буянаар хуулиа биелүүлдэггүй чам мэт хүмүүс хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдэлнээ \n
Зөв. шударга байх нь сайн шүү. хуучин сэтгэлгээг аль болох халж, шинээр сэтгэх хэрэгтэй.
Өөрөө асуултаа өгөөд хариулсан болоод байгаа юм уу? Намын сүүдэр дор хууль зөрчдөгийг нь бид мэдэж байгаа шүү дээ. Хөхөө адил донгодоод ч худал үнэн болохгүй биз дээ? Эрхэм даргаа