УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш /2020.08.17/ нээнэ. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах захирамж гаргасан юм. Маргааш нээх УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар есөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.
- Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
- “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр захирамж гаргасан.
Сэтгэгдэл ( 8 )
Niigmiin daatgal 60huwi bish 90 bolgomoor bna zeel awhad hetsvv bn
зээлийн хүү бууруулах нь л аятайхан байна
Хамгийн эхний асуудал зээлийн хүүгээ бууруулах шүү, бууруулж чадахгүй бол иргэд бослого гаргана шүү МАНайхаан. Зиндаа сайт яагаад коммент устгаж байна
Хамгийн эхний асуудал бол зээлийн хүүгээ бууруулах шүү, бууруулж чадахгүй бол иргэд бослого гаргана гэдэгт итгээрэй МАНайхааан
МАН яг одоо Хүрэлсүхийн ЗГ 60 ТЭРБУМЫН схемийг яг амьдралд бодитоор хэрэгжүүлж бнда. Сундуй Доржзодов нар зурж Амарбаясгалан Оюун-Эрдэнэ нар амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж бн
Монгол улс Манжийн эрхшээлд орохоос өмнө 3 аймаг, 7 хошуутай байсныг Манжууд Монголчуудыг тархай бутархай байлгах үүднээс 4 аймаг, 125 хошуу болгож нутаг хооронд шилжих, зорчихыг хориглож байсан. Одоогийн Монгол улсын засаг захиргааны нэгж яг л Манжийн үеийнхтэй төстэй тархай бутархай хэвээрээ л байна. Хятад улсын нэг дүүрэг 5 сая хүн амтай байдаг гэсэн. Авсрали, Канад улс газар нутгийнхаа 30 хувьд төвлөрч амьдардаг. ”Зах зээлийн нийгэм төвлөрлийг шаарддаг”. Монгол улс 50, 60 мянган хүн амтай зах зээлгүй аймаг, 2000 хүн амтай зах зээлгүй сумдад үргүй зардал гаргаж, Захиргаа байгуулах шаарддлаг
Стратеги батлах тогтоол. кккк. Зээлийн хvvний дээд хязгаар банк тэдэн хувь, ХЗХ тэдэн хувь. Гээд л тогтоол гарга. Юун 20 000 хувьсагч вэ? Баярцогт нь ажилаа хийгээд бгаа юм уу
Стратеги батлах тогтоол. кккк. Зээлийн хvvний дээд хязгаар банк тэдэн хувь, ХЗХ тэдэн хувь. Гээд л тогтоол гарга. Юун 20 000 хувьсагч вэ? Баярцогт нь ажилаа хийгээд бгаа юм уу