Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.16/ ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор дөрвөн тохиолдол нь батлагдсан. Хоёр хүн нас барсан. Үлдсэн хоёр хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Харин сүүлчийн тохиолдлын биеийн байдал хүндэвтэр, сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эхний хурдавчилсан оношлуураар сөрөг гарсан. Одоогоор эцсийн шатны оношилгоо хийхээр ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )