Т.Доржханд: Үндсэн хуульд жижиг намын нэг ч саналыг тусгаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Төрийн ордонд өнөөдөр /2020.08.19/ "Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь буюу байгалийн баялаг, төрийн нийтийн өмч болох нь" хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД "Асуудал байна уу гэвэл байна. Асуудал Үндсэн хуулийг агуулгадаа биш. Харин удаан, хариуцлагагүй, мэдээллээ өгдөггүй байдалтай холбоотой байна. Үндсэн хуулийн Цэцэд яг энэ асуудлаар ХҮН-аас хандсан. Харамсалтай нь, гомдлыг нь хүлээж аваагүй. Дахиад процесс явж байна. УИХ нь тайлбар хэлдэггүй. Энэ байдал нь явсаар байгаад өнөөдөр тэсрэлт болж байна л даа. Асуудал нь шийдвэр гаргадаг байгууллага, төрийн байгууллагад байна. Гадаадаас авсан хандив болох 800 сая ам.долларыг юунд зарцуулсан нь тодорхойгүй. Энэ мэт удаан байна аа. Бид хоёр жил Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дээр орж ирсэн. Бидний ярьсан нэг ширхэг ч санал тусгагдаагүй. Парламент, Ерөнхийлөгч хоёр л шийдээд баталсан шүү. Маш олон заалтаас ухралт хийсэн шүү, та нар. Одоо та нар хариуцлагаа хүлээгээд, мэдээллээ өгдөг байгаач ээ гэж хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.  

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!


ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ямбий(139.5.219.251) 2020 оны 08 сарын 20

ХУЖАА ШААХАЙ ГОЁ Ш ДЭЭ

0  |  0
Top