Казахстаны Элчин сайд Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлэв

2020 оны 08 сарын 20

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсонд Элчин сайдын зүгээс баяр хүргэж, Казахстаны Худалдаа, интеграцийн сайд Б.Султановоос ирүүлсэн баярын захидлыг уламжилсан байна.

Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев дэлхийд тархаж байгаа цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгааг дурдаад талууд худалдаа, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг олон сэдвээр хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(98.206.15.23) 2020 оны 08 сарын 20

baarand suujiigaa halamtsuu avgai shig huvtsaslajee

0  |  0
zochin(150.129.143.4) 2020 оны 08 сарын 20

turiin sayd khun ingej khuwtsaslakhguyee

0  |  0
Top