ХӨСҮТ: Эдгэрсэн 218 хүний ажиглалтын ХУГАЦАА ДУУСЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2020.08.24/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 399 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн  268 иргэн, наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн 67 иргэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Өмнөговьд тусгаарлагдсан 27 иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 иргэн, сувилалд тусгаарлагдсан 5 иргэн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч гарлаа. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдол өнөөдрийн байдлаар 298 байна. 289 иргэн эдгэрч, эдгэрэлтийн хувь 96.9 байна. Эдгэрсэн хүмүүсээс 31 нь сувиллын ажиглалтад байгаа.

Эдгэрсэн 218 хүний ажиглалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж буй 9 хүний долоо нь биеийн байдал нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна” гэлээ.

Эрүүл мэндийн яамны төлөөлөл хэлэхдээ “Хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлага дэлхийн улс орнуудад ажиглагдаж буйг өнөөдрийн мэдээлэлд онцолж байна. Коронавирусний халдвараас сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг барих үйл ажиллагааг зарим их сургуулиуд, цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Манай улсын хувьд өчигдөр 271 хүн тусгаарлалтад шинээр орлоо” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 08 сарын 25

Tusgaarlaltiin bairand unaj tatdag ovchtond emnelegiin yaraltai tuslamjiig tsagt ni yzyylj chadaxgyi ta muusainuud odoo ene karantinaa zogsoo ta nar dendyy tenegtej baina !!!

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 24

Эрдэнэ хужаа хол очиж чалч өмхий вирус данжаадаа

0  |  0
Хэнчбиш(98.244.106.112) 2020 оны 08 сарын 24

Тусгаарлалтын хоногоо 14 хоног болгоххоос бэргээд байгаа бол гэрийн тусгаарлалтаа ядаж 7 хоног болгооч Нэг сарын дэраа халдвар илэрсэн тохиолдол дэлхийд байхгүй биз дээБага насны ххүхдийг 21 хоног тусгаарласны дараа биед гарсан өөрчлөлтийг судалсан судалгаа байна уу Ер нь резидент халуун хэмжихээс өөр юухийгдэж байна вэч?

0  |  1
Эрдэнэ(103.212.119.40) 2020 оны 08 сарын 24

тусгаарлалтаа 14 хоног болгооч ээ эхний ирсэн хүмүүс 14 хоноод гарсан халдвар тараагүй 21 бол хүн тамласан ямар үндэслэлгүй хорио

0  |  2
Top