Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.
Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг холбогдох албаныхан хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэд хангалттай авч чадахгүй байна. Ард иргэдэд чирэгдэл ихтэй байна. Улсын томоохон болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах гэж иргэд очер, дараалал хүлээн зогсч байна. Ихэнх эмнэлгүүд цахимаар цаг өгдөг гэдэг боловч бодит байдал дээр өөр байна. Тиймээс ЭМЯ-аас эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцлэх, иргэддээ ойлгомжтой хүртээмжтэй байлгах үүднээс “Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид өнөөдөр тулгамдаж буй асуудал, болохгүй байгаа зүйлээ нээлттэй ярих хэрэгтэй. Болохгүй байгаагаа бид мэдэж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийт ч болохгүй байгааг мэдэж байгаа. Тиймээс бүх эмнэлгүүд хоорондоо нягт уялдаа, холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээлэлтэй байх үүднээс эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр болон асуудлуудыг хэлэлцэн, яамны зүгээс юу анхаарах, яаж дэмжих талаар та бүхэнтэй нээлттэй хэлэлцэхээр энэхүү уулзалтуудыг хийж байгаа юм. Одоо бид эрүүл мэндийн салбарынхаа нэгж рүү орж ажиллах хэрэгтэй. Доор байгаа асуудлууд дээр ажиллаж, засч байж иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг болно. Салбарт маань чадварлаг эмч, мэргэжилтнүүд олон байна. Гэхдээ манай удирдлагууд зөв зохион байгуулалтаа хийж, ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд салбарт төлөвлөлтгүй санхүүжилтийг хийсээр ирсэн. Бид төлөвлөж, зайлшгүй хэрэгцээт зүйл рүүгээ санхүүжилтээ чиглүүлэх бодлого барина. Яамны зүгээс тулгамдаж буй асуудлуудаа эрэмблэн, санхүү төсөвтөө тааруулж зөв менежментийг хийж, илүү хүртээмжтэй байлгах, бодит үр дүн гарахуйц байхаар ажиллаж байна. Эмнэлгүүдийн яригдсан асуудал болгоныг хэрхэн шийдэгдсэн, зөв зохион байгуулсан эсэх дээр би өөрөө хяналтаа тавьж, биелэлтээ нэхэх болно. Бид ард иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдэлийг бууруулахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ ” хэмээлээ.
Маргааш УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөр, стратеги болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хамтарсан цуврал уулзалт үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 12 )
Odoo l neg ajilaa meddeg hun garch neg tsegtsereesei. Taniig ih zuil hiine gedegt ard tunen bid itgej harj bga shu. Bugshsan idee beer ih bga bugdiid ni shahaj gargaarai. Yum hiij bga hund ih hel am irne bitgii toogooroi. Manaihanii neg archaagui zan ni hiideg humuusee ih hemeldeg uudgui zantai humuus shu. Davhar huviin emnelegtei emch nariig ulsiin emenelgt ajilluulmaargui bna uun deer anhaaraarai. Amjilt husiey.
Энд тэнд улаан хивсэн дээгүүр сүржигнээд яасан хоосон толгой вэ.юм зүэж нүд тайлаагүй тайлаагүй юм уу ёстой түрииний бөөс үү.гэнэт баяжсан айлын тэнэг үү.ичиж бай.
ajilaa ug daa huuramch anket erunhii saidaaraa tanilctuulaad said bolsoniig chij mrdne dee
Үнэгүй эм тариа тасраад бараг хагасын нь өгч бна. Аога хэмжээ аваач.
УТАСААР ЦАГ АВЧ БОЛНО ГЭЭД Л УТАСНЫ ДУГААР ТАВИАД БАЙДГИЙН ТЭГСЭН МӨРТЛӨӨ ХОРООНООСОО БИЧИГ АВСАН УУ ГЭЭД УТАСНЫ ЦААНААС ОРШИН СУУГАА ХОРООНЫ БИЧИГ НЭХЭЭД БАЙДГИЙН УТАСНЫ ЦААНААС БИ ТЭР БИЧИГИЙГ АВСАН БАЙЛАА ГЭЭД БОДОХОД ТЭР ЯАЖ ШАЛГАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БҮҮ МЭД , ХОРООНЫ БИЧИГ УТАСААР НЭХЭЭД БАЙХЫН БОЛ УТАСААР ДУГААР АВНА ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХ УУ , ТЭР УТАСНЫ ЦААНА АЖЛАА МЭДЭХГҮЙ НӨХӨР СУУЖ БАЙНА ГЭЖ ШУУД ОЙЛГОГДООД БАЙГАА ЮМ. ТЭГСЭН БАС ДАВТАН 3 САРЫН ДАРАА ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЮМ АА ГЭЭД БАЙХАД БАС Л ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭСЭЭ БИЧИГ НЭХЭЭД БАЙДГИЙН , ЛОГИКИЙН ХУВЬД ШААРДЛАГГҮЙ ШҮҮ ДЭЭ\n
улсын эмнэлэгт ажиллаж цалин хөлс авдаг мөртлөө яг тэр чиглэлийн эмч нар хувийн эмнэлэгтэй байдгыг сайд та анхаарч үзээрэй улсын эмнэлэг дээр хэдхэн цаг ажиллсан болчихоод тэр эмнэлэг рүү оч гэдэг эмч байдаг очихоор өөрийнх нь авгай нөхөр хүүхэд байдаг шүү Дархан - Уул аймагт л лав нүдний улсын эмч , нөхөр нь нүдний шил хийдэг хувийн эмэнэлэгтэй гэлцэх юм билээ
avliga said dd
Улаан хивс дэвсүүлээд сэвээд байлгүй ажлаа хий
avligachin nusgai daa
за муу махны наймаачин шаана биз
барууны стиль имижтэй болчвол ч уул нь сэтгэл татам залуу юм
“Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулах