ЖАГСААЛТ: Томуугийн вакцин хийж эхэлсэн эмнэлгүүд

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Хичээл сургууль орохтой зэрэгцэн улирлын томуу дэгддэг. Иймд томуугийн вакцин эрэлттэй байгаа тул хаана ямар эмнэлэг хийж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн хувьд жил бүр хийдэг ч одоогоор вакцин ирээгүй, есдүгээр сарын 20-ны үеэр орж ирэх байх гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Харин зарим хувийн эмнэлгүүдийн тухайд БНСУ-аас оруулж ирсэн томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлжээ. Вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсан байгаа аж. 

Тухайлбал,
 

  • “Интермед" эмнэлэг томуугийн эсрэг вакциныг (3-аас дээш нас) 46 мянган төгрөгөөр хийнэ. Өдөр бүр 20:00 цаг хүртэл ажиллана. 
     
  • “Улаанбаатар сонгдо” эмнэлэг есдүгээр сарын 1-нээс томуугийн эсрэг вакциныг (3-аас дээш нас) 48,000 төгрөгөөр хийнэ. 


Мөн "Тод-Эйч" клиник эмнэлэг томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундаас хийж эхлэх бөгөөд "Family klinic", Гранд мэд, "СОС Медика Монголиа" зэрэг эмнэлгүүд вакцин хийх тов гараагүй, вакцин ирээгүй байгаа талаараа мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top