Сураг нь дуулдсаар зуун дамнасан хийн хоолой “амилах” уу!

2020 оны 09 сарын 02

ОХУ-ын нутаг дэвсгэрээс Монгол Улсаар дайруулан БНХАУ руу хий дамжуулах хоолой тавих тухай яриа гарч эхэлсээр 20 гаруй жил өнгөрч байна. Энэ тухай 1990-ээд оны үеэс яригдаж эхэлсэн бөгөөд ХХ зууны сүүл, ХХI зууны эхний 20 жилийн турш  тухайн сэдвийг хөндсөн гэхээр зуун дамнан сураг дуулдсан гэсэн үг.

Анх ОХУ-ын Буриадын нутаг дахь Ковыктины баялаг ордоос БНХАУ-ын зүг хий дамжуулах талаар 1995 оны орчим яригдах болж, түүнийг Монгол Улсын нутгаар дайруулах уу, хилийн зүүн талаар тойруулж Манжуураар өнгөрүүлэх үү гэсэн хоёр хувилбар боловсруулж эхэлсэн байдаг. 2000-д оны эхээр баруун талаар, Казахстанаар дайруулна гэх яриа ч өрнөсөн.

Хийн хоолойг Монголоор дамжуулах талаар идэвхтэй ярьж эхэлсэн нь өнөөгийн Ардчилсан намыхан парламентад олонхийг бүрдүүлж асан 1996-2000 он. Тухайн үеийн УИХ-ын гишүүдийн дийлэнх хэсэг хийн хоолойг нутгаараа дамжуулж түрээсийн мөнгө татахын зэрэгцээ Улаанбаатар, Дархан, Сайншанд зэрэг зам дагуух төвлөрсөн газруудаа өртөг багатай эрчим хүчний эх үүсвэрээр хангах талаар ярьж байсан бол цөөвтөр хэсэг нь Оросын тал дургүйгээ хүрвэл хийн хоолойгоо хааж хохирол учруулж мэдэхийн хамт монголчууд дундаас нь хий “саах” гэж оролдон хоолойг цоолох, салан палан хүмүүс учир дэлбэрэлтэд өртөж хавь орчноо сүйрүүлж мэднэ хэмээн болгоомжилж байсан юм.

Монголын хувьд уг хоолойг төмөр замын дагуу нутгаараа өнгөрүүлэх сонирхлоо байнга илэрхийлсээр ирсэн билээ. Уг асуудлыг дэмжсээр байсан нь ОХУ, харин цааргалах байр сууринаас хандаж, улмаар эхний хоолойг зүүн талаар өнгөрүүлж чадсан нь БНХАУ.

Монгол Улсын үе үеийн парламент, Засгийн газар энэ талаар хөрш хоёр орны төр, засгийн удирдлагад байнга хэлсээр ирсэн ч БНХАУ-ын талаас Монголын хилийн зүүн талаар Манжуураар дам­жуулах нь Япон, БНСУ зэрэг бусад хэрэглэгчдэд дөт, бас Хятадын зүүн мужуудын нүүрсний хэрэглээг багасгах ач холбогдолтойн сацуу хийн хоолойг гуравдагч орноор дайруулж түрээсийн мөнгө төлөх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан байдаг.

ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хооронд 2014 оноос уламжлал болсон гурван талт уулзалтын үеэр удаа дараа хөндөгдсөн “Эдийн засгийн коридор байгуулах” сэдвийн хүрээнд ч хийн хоолой яригдсаар байсан юм.

Уламжлал болсон энэ асуудлыг Монгол Улсын Ерөн­хийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хөрш хоёр оронд болсон олон улсын болон хоёр талын уулзалт, арга хэмжээнд оролцохдоо хөндөн тавьж улмаар зуун дамнан сураг нь дуулдсан хийн хоолойн төсөл өдгөө хөдөлж эхлэх боломжтой боллоо. Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны сүүлээр ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр шийдмэг хөдөлж 20-иод жил, зуун дамнуулан мөрөөдсөн энэ асуудлыг хөдөлгөөнд оруулсан.

Түүний гол хөдөлгөгч хүч нь “Сибирийн хүч” төсөл. “Сибирийн хүч” нь ОХУ-ын “Газпром”, БНХАУ-ын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хамтарсан төсөл юм.

“Сибирийн хүч-1” төслөөр өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын эхээр мөнөөх 25 жилийн өмнөөс сураг нь гарч эхэлсэн ОХУ-ын Якутын Чаяндин, Буриад улсын Ковыктины ордоос Благовещенск хот, тэндээс Хятадын Шанхай хот хүртэл 3370 км зайд хий дамжуулах хоолойн үйл ажиллагааны нээлт болсон. Эхний ээлжинд Чаяндинаас Благовещенск  хүртлэх хоолойг тавьснаар энэхүү нээлтийг хийж байв. Мөнөөх 1995 оны үед яригдаж байсан Монголын зүүн талаар өнгөрүүлэх хоолойн эхний шат нээгдсэн нь тэр.

Уг хоолойг тавих ажил 2014 онд эхэлсэн бөгөөд 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ажээ. Яг хоолойн нээлт болж байх цаг мөчтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Москвад хийсэн айлчлал буюу ОХУ, Монгол Улсын Ерөнхий сайд нарын хэлэлцээ давхцаж, энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, "Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.

Ингээд ОХУ-аас БНХАУ руу тавих хоёр дахь хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахаар яригдаж “Газпром” тусгай үүрэг бүхий компанийг Монголд байгуулахаар болсон. Өнгөрсөн тавдугаар сард “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер “Сибирийн хүч-2” төслийн судалгааны ажил эхэлснийг мэдэгдэж байв.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 25-нд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэлээ. Мөн ойрын өдрүүдэд “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болоод байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээ Оросын талаас "Газпром” компани, Хятадын талаас CNPC корпорацын хооронд өрнөж байгаа бол манай талаас “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж буй юм. 

Уг хоолой тавигдаж ашиглалтад орвол эхний ээлжинд жилдээ 38 тэрбум, хүчин чадал нь жигдэрсэн үед хоёр хөршийн хооронд жилд 50 тэрбум хүртэл шоо метр хий дамжуулж Монгол Улс нэг тэрбум орчим ам.долларын ашиг олох боломж бий. Бас хоёр мянга шахам ажлын байртай болно.

Хэрэв хийн хоолойг Монголоор дамжуулах ажил хэрэгжвэл 2025-2026 оны үеэс хоёр хөршийг холбосон уг байгууламж бүрэн ашиглалтад орох боломж бүрдэх ажээ. Одоо чимээ багатай суугаа Хятадын тал, CNPC корпорацын зүгээс дэмжиж буйгаа бүрэн илэрхийлбэл сураг нь дуулдсаар зуун дамнасан хийн хоолой “амилах”  нь ээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 02

Өмхий хужаа голоо цохиод дахиж цааргалаад Монгол ашиг олно гээд хөдлөхгүй байхаа.Эхний төслийг өмхий вирус хужаа гацаасан хужаа эрлийзүүд хар вирус хужаагаа өмөөрөөд л дор донгосч байна.хар хужаа гамингууд Монголыг цөлмөж мэрэх хүсэлтэй болохоос хөгжүүлэхгүй нь тодорхой шүү дээ.Өмхий хужааг устгасан цагт Монгол хөгжинө.

0  |  0
Эрдэнэ(64.119.22.114) 2020 оны 09 сарын 02

оросууд угаасаа монголчуудад шилний цаанаас чихэр долоолгох дуртай жонхуу новш төмөр зам гацаасаны төлөө худлаа 1 иймэрхүү мэдээ гаргаж байгаа чи муу дахиж гарна гэвэл май шүү

1  |  1
Зочин(66.181.161.121) 2020 оны 09 сарын 02

Хүрэлсүх, Батттулга 2-ын мэддэг асуудал биш.

2  |  0
Зочин(66.181.189.142) 2020 оны 09 сарын 02

ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ, ОРОСТОЙ Л ЯРИАД БАЙДАГ....АВАХ ТАЛ БУЮУ ХЯТАД УЛСТАЙ ЯРИА ХЭЛЦЭЛ ХИЙСЭН ЮМ БОЛОВ УУ?

1  |  1
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 03

Ali 20 jiliin umnu tavihgej baihad ni naad ardchilsan hujaanuud chini hudlaa gazar ballana ene ter gej baahan huduunii arhichidig show hiij baigaad boliulaad shuud hyatadruu ni tatuulsanshuudee,

0  |  2
иргэн(202.9.46.194) 2020 оны 09 сарын 02

БНХАУ тиймч амархан зөвшөөрчихгүй л болов уу. 2 том гүрний дунд орших Монгол улс энэ хоёрынхоо шийдэлийг л харна. Энэ бол нилээдгүй хугацаа шаардагдаж магад. Харин өөрийн орны нүүрсний давхаргын метан буюу байгалийн хийг ашиглах эхэлж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаа амаар биш бодит дэмлэг үзүүлвэл хийн түлш ойрхон байгаа шүү.

1  |  0
buu medee(14.146.93.207) 2020 оны 09 сарын 02

uuchlaarai setguulchee, odoo iiim sedviig genet bosgoj ireed baigaa medeelliin eh uusver tani batalgaatai yu setguulchee? dotoodod esvel horshid jaahan hol hodolgoon har tsagaan medee yavaad baigaa, ternees anhaaral sarniulah gej iim medeelliin eh uusver garch ireed baij magadgui shu. Iluu sain uhaj tonhoj yum bichihgui bol. Tiimuu?

1  |  0
Top