Төгс эмэгтэй нь сайн амраг, амьтанд хайртай байх ёстой

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 19

Төгс эмэгтэйн дүр төрхийг гаргахын тулд нийгэм судлаачид дэлхийн 66 мянга шахам эрчүүдээс судалгаа авчээ. Эрчүүдийн хувьд төгс эмэгтэй нь цэнхэр нүдтэй, шаргал үстэй, 172 см өндөр, 60 кг-аас илүүгүй жинтэй, хааяа нүдний шил зүүдэг бүсгүй гэнэ. Ийм эмэгтэй хүүхэдгүй хэрнээ өөрийн орон байртай байх ёстой. Түүнчлэн төгс эмэгтэй нь сайн гэрийн эзэгтэй байж, ихэнх цагаа гал тогоонд өнгөрөөх албагүй, харин сайн амраг, амьтанд хайртай нэгэн байх шаардлагатай аж. Хорт зуршлын тухайд төгс бүсгүй нь хааяа нэг найзуудтайгаа уудаг, тамхи огт татдаггүй байх ёстой гэж эрчүүд боддог байна. Төгс эмэгтэй нь бие даасан хүн төдийгүй өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй гэнэ. Мөн шөнийн клубт дуртай байх шаардлагатай юм байна. Сонирхолтой нь санал асуулгад оролцогсдоос хэн нь ч дээрх бүх шинжийг агуулсан бүсгүйг олоогүй байгаа гэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top