Бүсгүйчүүд 30-31 насандаа хамгийн сэтгэл татам байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

 

 

 Бүсгүй хүний гоо үзэсгэлэн 30-31 насандаа цэцэглэдэг гэсэн судалгааг Их британий эрдэмтэд гаргажээ. Тэд  өөртөө итгэлтэй байдал, амьдралын туршлага, хувцаслах хэв маяг, эрчүүдтэй харьцаж байгаа зэрэг бүхий л байдлаараа залуу охидоос эрс ялгардаг байна.  Энэ үед бүсгүйчүүдийн хувьд ажил мэргэжил, ар гэрийн асуудлын дийлэнх нь шийдэгдсэн байдаг тул өөртөө анхаарал тавихдаа илүүтэй анхаардаг гэж судлаачид үзжээ. Түүнчлэн эмэгтэйчүүд сэтгэл татам байхад гадаад төрх чухал гэж судалгаанд оролцогчдын 67 хувь нь үзсэн бол 47 хувь хувцаслалт гэсэн байна. Уг судалгаанд  оролцсон 2000 гаруй хүний 70 хувь нь өөртөө итгэлтэй байдал бол бүсгүй хүнийг үзэсгэлэнтэй болгодог гол үзүүлэлт гэж хариулжээ.

 

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top