ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаар авах боломжтой ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Та Эрүүл мэндийн даатгалаараа ямар үйлчилгээ авах боломжтойгоо мэдэх үү?

Амбулатори үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл, өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ, Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг тусламж үйлчилгээг авах боломжтой.
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top