ОХУ-ын алдарт хоккейчин Александр Овечкин өнөөдөр 35 нас хүрлээ. Тэр замналаа Москвагийн Динамо багаас эхэлсэн. 2004 онд НХЛ-ийн Вашингтон багт драфтын нэгээр очсон тэрбээр зургаан жилийн дараа багийн ахлагч болсон байлаа. Энэ 16 жилийн дотор Овечкин ганцхан удаа л 2018 онд Стэнлийн Цомын эзэн болсон. Гэхдээ тэр Бүх оддын шигшээд найман удаа сонгогдож, есөн удаа мэргэн бууч болж, “НХЛ-ийн 100 агуу тоглогчийн жагсаалтад багтсан. ОХУ-ын шигшээ багт гурван удаа дэлхийн аваргын хэргэм хүртэж байв.
Ингээд жирийн орос залууг Агуу болгосон амьдралын дүрэмтэй нь танилцацгаая.
Бүх шар айраг адилхан. Гурав дахь стаканы дараа сайн пийв үү, муу юу ялгахаа больдог.
Миний шүтээн бол домогт Федор Емельяненко. Тэр бол хүн төрөлхтний түүхэн дэх агуу тамирчдын нэг.
Америкчуудад олимп ямар чухал болохыг тайлбарлахад хэцүү байдаг. Тэд угаасаа ойлгохгүй. Харин орос залуусын хувьд олимпын наадам хамгийн том тэмцээн.
Спортын гэрбүлд төрсөн би азтай хүн. 9 настайд минь хоккейн секцэнд оруулсан, би шууд дуртай болсон. Харин хөлбөмбөг, сагсан бөмбөгт орсон бол одоо юу хийж байгаагаа төсөөлөхөд бэрх.
Сайхан машиныг би хүмүүст гайхуулах гэж биш, дуртай болохоороо л худалдан авдаг. Би амьдралын бүх зүйлд спортлог ханддаг. Спорт миний амьдрал. Спортод амжилттай байгаа болохоор амьдрал минь ч амжилттай.
Хүмүүсийг өөртөө хэт дотно болгож, ойртуулахыг хүсдэггүй. Эхлээд шалгахыг хичээдэг. Ер нь бол би найз нөхөдтэйгөө баясаж цэнгэх дуртай жирийн залуу.
Олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Хүү олон бол бүр сайн.
Мөнгө цацах дургүй. Гэхдээ хөрөнгө оруулалт хийгээд байдаггүй. Мөнгөө буян, хандивын ажил болон гэрбүлдээ зориулан хадгалдаг.
Би орос хүн, эх орондоо хайртай. Тийм болохоор шигшээ багт ирж, эх орныхоо нэр төрийн төлөө тоглох хүсэлтэй. Үхэх гэж байсан ч ирнэ. Их мөнгөний гэрээ байгууллаа гээд байгаа хүмүүст хэлэхэд энэ гэрээг би цусаараа байгуулсан юм. Хэн нэгний хамрыг хугалж, шүдийг нь цөм цохиж.
Би үргэлж ялна гэдэгтээ итгэлтэй мөсөн талбайд гардаг.
Ялагдлын гунигийг давах хамгийн сайн арга бол ялалт.
Шилдэг болохын тулд хөдөлмөрлөх шаардлагатай. Хоккейд юу ч зүгээр орж ирэхгүй.
Хүн болгонд хайрлагдана гэж байхгүй. Хэн нэг нь хайрлахад нөгөөх нь үзэн ядаж л байдаг.
Өмнөө том зорилго тавиад юу ч болсон биелүүлэх гэж зүтгэх хэрэгтэй.
Би өөрийгөө мөнхийн 22 настай гэж боддог. Мөнхийн залуу, мөнхийн согтуу.
Би муу сурдаг байснаа нуудаггүй. “Тэр онц сурж, спортоор ч амжилт гаргасан, ухаалаг хүү байлаа” гэх мэт үг надад зохихгүй.
Би спортод дуртай, хурдад дуртай. Миний цусанд байнга адреналин байдаг.
Сул талаа хүнд хэлэх, үзүүлэх дургүй. Сул тал минь хүчтэй тал болтол нууна.
Хэрэв мөнгө чухал байсан бол би багаа солих байлаа.
Би шар үдээстэй тэшүүртэй тоглох дуртай, цохиур модоо тусгай маягаар боодог нь л миний жижигхэн шүтлэг гэх юмуу даа.
Плей-оффын үеэр хоккейчид хууз сахал ургуулдаг нь хуучны уламжлал. Би энэ уламжлалыг дагадаг ч эр хүн гоо сайхандаа анхаарах ёстой гэж үздэг.
Орост алдартай брэнд өмсөхгүй бол муухай хувцаслалаа гэж ярьдаг. Харин АНУ-д тэрбумтнууд нь пүүз, уранхай жийнс өмсөөд явж байдаг. Би спорт хувцас өмсөх дуртай.
Хүмүүс намайг эмэгтэйчүүдтэй их зугаалдаг гэж ярьдаг. Харин би дурлахаараа хамгийн үнэнч хүн.
Бидний өвөө эмээ нар фашизмийн аюулыг туулсан хүмүүс. Бид энэ аюулыг орчин үед гаргахгүйн тулд тэмцэх ёстой.
Хөлбөмбөгийн Динамо багийн бүрэлдэхүүнд ганцхан удаа талбайд гарах нь миний мөрөөдөл. 90 минут тоглож чадахгүй байж магадгүй ч торгуулийн цохилт гайгүй цохичихно.
Эхэлсэн газраа зодог тайлах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Согтуу байна штээ.