
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 21, 10 км-т 17 мянган хүн оролцож байна. Хагас марафоны 21 км-т Монгол Улсын Гавьяат Тамирчин Б.Сэр-Од, холын гүйлтийн ОУХМ Б.Сарангуа, Н.Мөнхбаяр, Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, Японы тамирчин Хигучи Дайсуке, Ишикава Рюга, Английн тамирчин Жаймс Дрэйкфорд, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна, БНХАУ-ын тамирчин Чин Инг Инг, Цуй Вэй Канг зэрэг гүйгчид оролцож байна. Энэ жил Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21, 42 км-ийн замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, олон улсын хэмжилтийн “В” ангиллын сертификат” олгосон. Олон улсын хэмжилтийн сертификат олгосон замаар гүйлтийг зохион байгуулж байгаа эсэх талаар Азийн хөнгөн атлетикийн холбооны зам хэмжигч Малайзын иргэн Мурегесу Соосэймани хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн ХБНГУ-ын “Берлин марафон”, “Лондон марафон”, “Саппоро марафон” зэрэгт ашигладаг “Race Result Ubidium” брендийн цаг хэмжих төхөөрөмжийг стандартын дагуу ашиглаж буйг ХБНГУ-ын “Race result” компанийн техникийн дэмжлэг, борлуулалтын менежер Рубенс Колечко хянаж ажиллаж байгаа юм.

21 км-ийн маршрут
1.Гараа – Соёлын төв өргөө
2.МУБИС
3. Бөхийн өргөө
4. Зүүн 4 зам 4."Нарантуул" олон улсын худалдааны төвийн уулзвар
5. 157-р сургууль
6. Амгалан өртөө
7. Эргэлтийн цэг- Төмөр замын гарам
8. Дүнжингаравын гудамж
9. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
10. Хүннү 2222
11. Гэрлүг
12. И март Хан-Уул
13. Олимпын гүүр
14. Үндэсний соёл амралтын хүрээлэн
15. Бариа- Д.Сүхбаатарын талбай



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )