Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын инженерүүдийн холбоотой хамтарч жиллана

Я.Болор | Zindaa.mn
22 минутын өмнө

“Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГ, “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор өнөөдөр /2026.05.22/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд барилгын салбарын хууль тогтоомж, техникийн баримт бичиг, төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулж, тулгамдсан асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх, мөн инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр уулзалт, сургалт, семинар, форумыг хамтран зохион байгуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top