"Хилчдийн өдөр"-ийг угтан амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 22

 

Монгол, Оросын дайчдын эр зориг, дайчин нөхөрлөл, хамтын түүхийн бэлгэ тэмдэг болсон домогт Халхын голд Оросын "Хилчдийн өдөр"-ийг угтан амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Р.В. Требунский, хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Р.Садыкова, Элчин сайдын яамны дэргэдэх Цэргийн болон агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин болон «Халхын гол. Бидний алдар суу улам бүр мөнхөрнө-2026» олон улсын эрэл хайгуулын экспедицийнхэн оролцов.

Ёслолд оролцогчид амь үрэгдсэн баатруудын дурсгалыг нэг минут дуугүй зогсож хүндэтгэн, хөшөөнд нь цэцэг өргөн, хилчдийн эрэлхэг зориг, тэвчээр хатуужил, халуун амиа хайрлахгүй тэмцэх эх оронч сэтгэлд нь гүн хүндэтгэл үзүүлэв.

Халх голд дайчдын байгуулсан гавьяа нь өнөөдөр ч үүрэгтээ үнэнч байх, цэргийн нэр төр болон Монгол, Оросын ард түмний бат бөх найрамдлын бэлгэ тэмдэг болсоор байгаа юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top