
6 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо архивын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаарх Орос, Монголын хамтарсан комиссын XXVIII хуралдаан ажлаа эхлүүллээ.
Хуралдаанд хоёр улсын архивын байгууллагууд, яамд, шинжлэх ухааны болон судалгааны байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Оросын талын төлөөлөгчдийг Холбооны архивын агентлагийн орлогч дарга, нарийн бичгийн дарга А.В. Юрасов, Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Архивын ерөнхий газрын дарга Л. Нямгэрэл нар тэргүүлж байна.
Тус хамтарсан комисс нь 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд архивын баримт бичгийг судлах, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоосон байна.
Энэ удаагийн хуралдааны үеэр Оросын архивуудад хадгалагдаж буй Монголын түүхэнд холбогдох, түүхэн ач холбогдол бүхий баримт бичгүүдийг эрэн сурвалжлах, судлах асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Мөн талууд судлаач солилцох, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулах зорилгоор архивын материалын хуулбарыг шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 1 )
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM