Миат компани “Улаанбаатар Марафон-2026”-д дэмжигч байгууллагаар оролцлоо

Ж.Сондор | Zindaa.mn
57 минутын өмнө

 

 

МИАТ ТӨХК түүхт 70 жилийн ойгоо угтан “Улаанбаатар марафон-2026” гүйлтэд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжигч байгууллагаар оролцлоо.

Нийт 46 мянган оролцогчтой зохион байгуулагдаж буй тус марафонд МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн 200 ажилтныхаа хамт 1240 миль зайд гүйсэн нь Улаанбаатараас Сөүл хот руу нисэх агаарын зайтай дүйцэх хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Тус хамт олон “Бүтэн марафон” буюу 42.195 км, “Хагас марафон” 21.095 км болон 10 км, Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтийн ангилалд тус тус амжилттай оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top