Нэг хүн үхвэл эмгэнэл, нэлээн хэдэн үхвэл статистик гэх үг бий. Өнөөдөр яг энэ байдал Монгол хүний амь нас, эрүүл мэндийн асуудал дээр илэрч байна. Тухайлбал, “Өнгөрсөн өвөл нийт 979 өрхийн 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан. Үүн дотор хүүхэд 1,133 багтсан. Хүүхэд том хүн нийлсэн 15 нас баржээ” хэмээн албаныхан хэнэггүй танилцуулдаг болж. Энэ нь 1.5 сая хүний асуудлыг 15 хүний амиар шийдсэн гэж ойлгогдоно.
Шийдсэн гэх боловч сүүлийн хэдхэн хоногт дахин 70-аар тоологдох хүн угаарын хийн хорджээ. Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас хүн хордох үйл явц үндсэндээ хоёр жил дамнав. Мөн л эрдэнэт хүний амь, эх хүүхдийн эрүүл мэнд тоо толгой дараалан тоолох хэмжээний энгийн асуудал болтлоо дасал сонсогдох нь даанч эмгэнэлтэй биш үү. Нийтээрээ хүний амь нас, эрүүл мэнд гэх эмзэг сэдвийн статистиктай эвлэрсний илтгэх өөр нэг зүйл нь КОВИД-19 цар тахлаар анх ганц хүн өвчлөхөд нийгмээрээ эмгэнэлтэй байдалд орж байсан бол өнөөдөр 311 халдвар гадаадаас зөөвөрлөгдөн ирснийг хэн ч тоохгүй болсон. Эмгэнэл гүнзгийрсээр, бид дассаар... Монголчууд нэгнийхээ өвчлөл, үхлийг юман чинээ тоодоггүй болно.
Сэтгэгдэл ( 2 )
Ухаалаг түлш энэ тэр гээд баахан солиороод сурталчилаад, түүнийг засаг төр нь дэмжээд бсан нь хүнээ хоргодуулах бодлого бсан юм биш шүү??? Ямар юмных нь гайхалтай эд байхав. Бас тэгээд савлаад түүнийгээ сурталчилж дөвчигнөөд л...үгүй мөн шидийг үзүүлэв ээ??? Больж үз, мөнгө хөөсөн хөөргөн юмнууд хүний амиар тоглохоо больчих...
Монгол хүн үнэ цэнэгүй болоод удаж байнаа, \nЯпон, хятад, солонгос гэх мэт оронд ард түмэн, хүнээ дээдэлдэг, гэтэл манайд эрлийз, гадаад, луйварчдыг дээдэлж өөгшүүлээд нийгмээ бусарлаад дуусаж байна. Хамгийн наад захын жишээ хэлэхэд монголын нутагт хятад хүн монгол хүнийг зодож байна, бас болоогүй монгол хүн тэр хятадыг өмөөрч байна. Харин дээрх орнуудад элэг нэгтнээ өмөөрөх байсан, өөрөөр хэлбэл хятад хүн хятад хүнээ өмөөрнө гэсэн үг. Бусармаг нийгмийн үед монгол хүн өөрчлөгдсөн үү, эсвэл цус холилдсон уу,