Трамп руу хортой дугтуй илгээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 20

Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын Нууц алба Ерөнхийлөгч Доналд Трамп руу илгээгдсэн байсан хортой дугтуйг шалгаж байгаа аж.

Рицин гэгддэг хортой бодис хийсэн дугтуйг АНУ-ын Ерөнхийлөгчийн ордон руу илгээснийг замаас нь илрүүлж, аюулгүй болгосон талаарх мэдээлэл өчигдөр /2020.09.19/ гарсан юм.

Цагаан ордны бичиг хэргийн албанд хүрэхээс нь өмнө илрүүлсэн уг илгээмж Канад улсаас ирсэн гэж тусгай албаныхан үзжээ. Рицин хүний биед нэвтэрвэл эсүүдийн ажиллагааг доголдуулж, 36-72 цагийн дотор үхэлд хүргэдэг юм.

Өмнө нь 2018 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан нэгэн этгээд рицинийг Ерөнхийлөгч Доналд Трамп, Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис, Тагнуулын төв газрын захирал Жина Хаспел болон Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врэй нарт илгээхийг завдсан хэргээр баривчлагдаж, шийтгүүлж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top