-Борооны дусал дунджаар 32.5 км цагийн хурдаар буудаг бөгөөд тус бүрийнх нь диаметр 0.9 см байдаг. Судлаачдын тогтоосноор хамгийн том дусалтай бороо 2004 онд Бразилийн Маршалын аралд орсон бөгөөд 10 мм-ийн диаметртэй байсан аж.
-Хамгийн "нойтон" газар бол Хавайн Вай Але Але. Энд жилийн хур тунадасны дундаж хэмжээ 11.2 метр бөгөөд жилийн 350 хоногт бороотой байдаг.
-Дэлхийн нийт бороотой өдрүүдийн 22 хувь нь бямба гарагт тохиодог.
-XVIII зууныхтай харьцуулбал бороотой өдрүүдийн тоо өнөө цагт 6.1 хувиар буурчээ.
-Шиврээ бороотой үед цагт 2.5 мм бороо тогтдог бол аадар бороотойд цагт 50 мм хур тунадас тогтдог байна.
-Английн Йоркширт 1994 оны гуравдугаар сард орсон хоёр өдрийн борооны дараа татсан солонго зургаан цагийн турш үзэгджээ. Солонго татах дундаж хугацаа 5-10 минут байдаг аж.
-2008 онд явуулсан судалгаагаар борооны шилдэг дүрслэлтэй киногоор 1952 онд нээлтээ хийсэн "Бороон дунд дуулнам” мюзикл шалгарчээ. Ялангуяа, Жен Келлигийн бороотой гудамжинд бүжиглэдэг хэсэг киноны хамгийн шилдэг хэсэг хэмээн үнэлэгддэг.
-Нэг цаг бороо ороход дунджаар 50.5 сая литр ус газарт буудаг.
-Хур тунадас хамгийн бага унадаг газар бол Австралийн Мулка Бор. Энд унах хур тунадасны дундаж хэмжээ 10 мм.
-Багдадад хур тунадасгүй 767 өдөр үргэлжилж байжээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )