Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Төвлөрсөн PACS-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт болж, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.

Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам төвлөрсөн PACS буюу ДҮРСИЙГ ДАМЖУУЛАН ХАДГАЛАХ ТӨВЛӨРСӨН СИСТЕМ-ийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд эхлэн суурилуулж дууссан. Энэ нь ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН 100 хоногийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн томоохон дэвшилтэт ажил юм. Цаашид бүх эмнэлгийг төвлөрсөн PACS-д холбохоор төлөвлөжээ.

2020 оны есдүгээр сарын 21. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД /МРА

Төвлөрсөн PACS буюу дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн систем гэдэг нь рентеген, СТ, эхо гэх мэт аппаратаар авсан дүрс оношилгооны зургуудыг Улсын дата төвд дамжуулан хадгалах систем юм. Энэхүү хадгалсан мэдээллийг эрх олгогдсон нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч өндөр хүчин чадалтай технологи бүхий ворк-сташионоор үзэж, дүгнэлт оношийг түргэн хугацаанд өгөх боломж бүрдүүлсэн юм байна. ​

Төвлөрсөн PACS-ийг нэвтрүүлснээр өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмчийн онош тавих боломж бүрдэн, цаг хугацаа хэмнэж, илүү зардал багасх бөгөөд давхардсан шинжилгээ цацрагийн дозе авалт багасан иргэдэд ээлтэй, эрүүл мэндийн даатгалыг үр дүнтэй ашиглах бололцоо бүрдэж буй. Мөн хот, хөдөөгийн ялгаа арилан, орон нутгийн эмч нарт мэдээлэлд илүү ойртож мэргэших бололцоо олгож байгаа нь тус төслийн томоохон ач холбогдлуудын нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top