Эр нөхрийнхөө хайр, хүндэтгэлийг хүлээсэн хань нь байя гэвэл: Юуны өмнө өөртөө арчаатай бай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 19

 

-Хайртыгаа сэрэхээс өмнө түрүүлж босоод өглөөний цай ундыг нь бэлдэх

-Бүх хувцсыг нь угааж индүүдэж, цэвэрхэн эвхээд, эмх цэгцтэй тавих

-Орон гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хий

-Гэрийн доторх эд хогшлоо эмх цэгцтэй байлга

-Хайртыгаа ажлаас нь ирэхээс өмнө ямар хоол идмээр байгааг нь заавал асууж байгаад хоолоо бэлдэж бай

-Найз нөхдийг нь ирсэн үед төвөгшөөлгүйгээр хүлээж аван сайхан хоол цайгаар дайлж гаргадаг бай

-Хайртыгаа сэтгэл санаагаар унасан үед нь аль болох тайвшруулахыг хичээх нь чухал шүү

-Бусад хүүхнүүдтэй адилхан болох гэж "тийм ч юм авч өг, ийм ч юм хэрэгтэй" гэж эр нөхрөө бүү шаналгаж зовоо. Хэрэв нөхөр тань ажил дээрээ ачаалалтай, бас стресстэй байгаад иймэрхүү зүйлийг сонсох юм бол байж суух газраа олохгүй бачимдаж мэдэх юм шүү.

Бүсгүй та юуны өмнө:

-Өөртөө арчаатай бай.

-Эр нөхөртөө анхаарал тавьж бай.

-Эр хүний байгаа байдал, зүс царай, өмссөн хувцсыг нь ямар ч хүн хараад шууд л эхнэртэй нь холбож үздэгийг бүү март. Учир нь та бол түүний ар тал болохоор нэрээ бодох хэрэгтэй шүү бүсгүй минь.

-Ямар нэгэн асуудал гарч ирэхэд хэрэлдэж муудалцахаа бүү урьтал болго

-Нэгнийхээ үгийг хүлээцтэй сонсч, харилцан ойлголцох нь чухал. Ялангуяа, эмэгтэй хүний ам түргэдсэнээс болж асуудлыг хүндрүүлдгийг анхаар. Иймд хүлээцтэй байж, үг хэлээ бодож, нарийн учрыг нь ойлгож наанатай цаанатай байх нь зүйтэй.

-Хайртыгаа үргэлж халуун дулаан үгээр урамшуулж бай.

-Ханиа үргэлж эелдэг ялдам инээмсэглэлээр угтаж байх юм бол түүнд таатай байх болно.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top