Чингэлтэйд "жишиг" өрхийн эрүүл мэндийн төв үүдээ нээлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан  “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга өнөөдөр /2020.09.24/ ашиглалтанд орлоо.

Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулсан байна.

Нийт 8.500 хүн амтай, гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орсноор алслагдсан хороодын оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх, гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон бусад албаны хүмүүс, тус хорооны иргэдийн төлөөлөл, сайн санааны туслагч нар оролцлоо гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 24

zaanaa l neg zemzger hiihgui umaa ter zagaan goojuur us ursgagch yasanch bolhi ni yunch il tod um be dee, nyhen hashlaga ni ch murui dalii..., tomor hashlaga hiih ymar hereg bainaa....2 daghar tomor haistai ....yzemj umaa eroosoo anhaarch tansag hiij surahgui umaa ene barilgiinhan...hairan mongo

0  |  0
Top