Эхийн сэтгэл ийм байдаггүй санагдана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 26

Нийгмийг цочроосон хүчирхийллийн хэрцгий хэрэг гармагц хүйсийн хувьд эмэгтэй, төрлийн хувьд ээж улстөрчид камер бараадах нь элбэг. Нийтээс оноо авах гэсэн ийм нэг төрлийн синдром манай нийгмийн эмэгтэй лидерүүдийн дунд байна аа, байсаар ч байх нь.  Энэ үзэгдэл газар авч, энгийн хүн бол сонсоход ч зүрх эмтэрмээр хүүхэд хүчирхийлсэн хэргийг нэг бүрчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах болсон. Бүр хууль хүчнийхнийг хамруулан хурал цуглаан хийн хүчирхийллийг олон талаас сурталчлах маягтай. Гэвч гарц шийдэл огт гаргаж хэлдэггүй бөгөөд өөрөө л олон нийтийн өмнө харагдаж байвал өнөөдрийн улс төр бүтлээ.

Уг нь хүүхэд хамгааллын төсвөөс авахуулаад хууль хүчний байгууллагын хүний нөөцийн хүрэлцээ хүртэл олон асуудал байгаа шүү дээ. Ялангуяа, УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд эдгээрийг хөндөж хөдлөх сэтгэл зориггүй юм гэхэд гэрч хохирогчийг хамгаалах төвүүдийн байраар нэг ороод үзээсэй. Тэгвэл шийдэл нь аяндаа тодорно. Шийдвэр гаргахад ч дөхөм баймаар. Зарим талаараа сэтгэл сэрдхийлгэм хэргийн хохирогчдын нэрийг ашиглан олон нийтэд танигдах гэсэн оролдлогууд эмэгтэйчүүдээс гардаг.

Саяхандаа олон нийтэд ил болсон бүхий л хүчирхийллийн хэргийг барьж аван өмгөөлдөг эхийн сэтгэлтэй эмэгтэй хуульч хэд хэд байлаа. Тэд удалгүй олон нийтээс олсон дэмжлэгээ ашиглан сонгуульд өрсөлдсөн. Өрсөлдөгчдөө найр тавин нэрээ татсан. Сонгуулийн дараа гадаадын тансаг зочид буудалд зураг татуулан олон нийтийн сүлжээнд сайрхдаг болсон.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(202.21.108.164) 2020 оны 09 сарын 27

их яринаа тэгээд л таг чимээгүй алга болно доо

1  |  0
Зочин(202.126.89.168) 2020 оны 09 сарын 27

Ярих, шоудах нь хэрээс хэтэрлээ. Хийдэг нь харамсалтай ганц нэгхэн. Яг энэ хавтгай архидалт, архичидтай тэмцэж, тэднийг архинаас нь салган үр хүүхэд гэр бүлтэй нь нэгтгэн амьдруулж чадаж байгаа төрийн байгууллага, ТББ хэд байна? Байгаа ихэнх нь хүүхэд хамгаалж байна гээд эцэг эхээс нь салган өнчин нэгэнг нэмж хүүхдийн нэрээр хөлжинө, эсэхүл хараа хяналт нь сулаас оргодол тэнэмэл нэгэнг гудамжинд гаргана. Яг архины хамаарал бүхий нөхдийг хамаарлаас нь салган гэр бүл үр хүүхдүүдтэй нь хамт сайхан амьдруулж байгаа иргэн байгууллагууд байна уу? Тийм байгууллага, иргэн байвал төрийн зүгээс дэмж.

1  |  0
өмгөөлөгч (139.5.217.173) 2020 оны 09 сарын 26

МАН эмэгтэй сайн хуульч нарыг сонгуульдаа оролцуулаагүй талаараа бодох хэрэгтэй манайд сайн хуульч нар бий дээ Их сургуулийн багш нар шүүгч прокурор гээд сайхан боловсролтой эмэгтэйчүүд байнаа даанч эдгээр хүмүүс гарч ирэхгүй юмаа

1  |  0
зочин(66.181.161.45) 2020 оны 09 сарын 26

ХАРАМСАЛТАЙ НЬ ЯГ ҮНЭН БИЧЖЭЭ

1  |  0
Top