АНХААР: Өчигдөр долоон хүүхэд угаартжээ

2020 оны 09 сарын 26

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг 2020.09.26-ны өглөөний 10.00 цагийн байдлаар хүргэж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1334 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин түргэн тусламжийн 103 утсанд 1799 дуудлага холбогдсоноос хүүдийн өвчин, осол гэмтэл, цусны даралт ихсэлттэй холбоотой дуудлага зонхилсон байна.

Өчигдөр нийт 4512 хүн амбулаториор үйлчлүүлсэний 29 нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой шалтгаанаар зөвлөгөө, үйлчилгээ авчээ.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 25-ны өдөр нийт 36 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 2687 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ өдөр нийт 195 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 122 мэс засал байв.

ГССҮТ-д 406 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн ЭХЭМҮТ-д угаартсан долоон хүүхэд ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад явсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sara(223.104.3.192) 2020 оны 09 сарын 27

argagui hargis niigem huuhded eelgui.1 ch comment bhgui bga n hen ch sanaa zovohgui bnaa gsen ug.yaana da.ygaad iim aimaar bolchihson yum be

0  |  0
Top