Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан аймагтаа анхны 3х3 стандартын сагсан бөмбөгийн талбайг байгууллаа.
Энэхүү талбайг ашиглалтад оруулснаар орон нутагт 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх цаашлаад энэ спортоор шилдэг тамирчид бэлтгэгдэн гарах боломжтой юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )