Цаг уурч Э.Цэнд-Аюуш: Их хэмжээний цас орж, ЦАСАН ШУУРГА шуурна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Цаг агаарын гамшигт үзэгдэл болох магадлалтайг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. 

Өнөө шөнөөс эхлэн баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, аравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн  зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. 

Тодруулбал, Архангай, Төв Аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр цас орохыг сануулж байна. 

Салхи 30-нд ихэнх нутгаар, аравдугаар сарын 1, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Цэнд-Аюуш мэдээллээ.

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх ажээ. 

 

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top