Эрүүл мэндийн яамнаас томуугийн эсрэг вакциныг хаана хийлгэж болох талаар фэйж хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.
Дархлаажуулалт хийгдэх хугацаа: 2020 оны аравдугаар сарын 1-10-ны өдөр хийх ба вакциныг хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагч нарт урьдчилан мэдээлэл өгч, зөвшөөрөл авсаны дараа хүүхдэд хийдэг байна.
УЛААНБААТАР ХОТОД:
- 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
- 6 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
АЙМГИЙН ТӨВД:
- 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
- 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
- Эмчийн үзлэгт орох
- Сайтар унтаж амрах
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ?
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ:
- Вакцинд хэт мэдрэг хүн
- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- Дархлал дутмагшилтай хүн
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
- Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн
Сэтгэгдэл ( 0 )