Хятадын Засгийн газраас монгол хэлний хичээлийн цагийг хязгаарласантай холбоотойгоор Өвөр Монголд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Энэ хөдөлгөөнийг дэмжин, дэлхийн өнцөг булан бүрт жагсаал цуглаан болж байна.
Хойд хөрш ОХУ-ын Буриадад Өвөр Монголыг дэмжиж байгаагаа харуулан, Эвлэг тосгоны Баян-Тугад уулан дээр монгол бичгээр “Үгэ хэлэ үндэһэтэнэй тэмдэг. Үзэг бэшэг үндэһэтэнэй һүлдэ” (Эх хэл үндэстний тэмдэг. Үсэг бичиг үндэстний сүлд) гэж бичжээ.
Уг арга хэмжээг зохион байгуулагчид “Буриадууд бид үндэсний соёл уламжлалаасаа олон зүйл алдсан, одоо ч алдсаар байгаа. Бидний алдааг бүү давтаарай. Хэрэв та бүхэн үндэсний хэл соёл, эрхийнхээ төлөө тэмцэхгүй бол одоогийн Буриад шиг болно шүү. Ирээдүй ямар байхыг та нар өөрсдөө шийднэ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
buriad zon olon uuriin gesen bichig vsegtei yum shv \n
буриадууд одоол нэг ухаан сууж эхлэв ура
”Үзэг” бус ”үсэг” бичиг гэсэн бололтой байх юм. Буриадуудын ”үсэг” гэх нь бидэнд ”үзэг” гэсэн мэт сонсогддог нь үнээн
Буриад Монголчууд минь өөрсдөө монгол хэл бичгээ сурмаар байна даа