Трамп коронавирусний шинжилгээний хариугаа хүлээж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх Хоуп Хикс коронавирусний халдвар авчээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Хоуп Хикс Трампыг Миннесотад очиход нь дагалдаж явсан байна. Америкийн Ерөнхийлөгчид коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй ч эхнэрийн хамт шинжилгээ өгч, хөл хорионы дэглэм мөрдөж эхэлжээ. Тэд шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа талаар Цагаан ордоноос мэдээлсэн байна.

Трамп зөвлөх бүсгүйнхээ талаар “Тэр багахан ч завсарлагагүйгээр ажилладаг. Байнга амны хаалт зүүдэг” гэжээ.

АНУ-д 7.3 сая хүн коронавирусний халдвараар өвчилж, 208 мянган хүн нас бараад байна. Тус улсад хоног 41984 хүн коронавирусний халдвараар өвчилж, 974 хүн энджээ.

Top