“Эрдэнэс Монгол” ХХК ахмадуудаа хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн ахмадуудыг хүлээн авч уулзаж, Олон улсын ахмадын баярын мэнд хүргэхийн зэрэгцээ компанийн ололт амжилт, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт баялгийн сантай болохоор тусгасан юм. Баялгийн санг хөгжлийн сан загвараар байгуулж, байгалийн баялгаас олох орлогыг төвлөрүүлж, нэн шаардлагатай уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх замаар орлогыг өсгөж, иргэн бүрт үр шимийг хүртээхээр тусгасан гэдгийг П.Ганхүү захирал онцоллоо.  

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Долгоржав “Ахмадын баярын өдрийн хүрээнд ахмадуудыгаа угтан авч, санал бодлыг нь сонсож байгаад баяртай байна. Үе үеийн ахмадууд ажил амьдралын туршлагаа хуваалцан, чин сэтгэлийн яриа өрнүүлэн, ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийн туршлагыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах, өвлүүлэх саналтай байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top