Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэгч машин дахин осол гаргалаа. Энэ сарын 16-ны өдрийн 11 цагийн үед тус аймгийн Цогтцэций сумаас урагш 35 километрт, нүүрс тээврийн замд Хятад улсын иргэн Ж гэгч 35-60 УНО гэсэн улсын дугаартай нүүрс тээвэрлэгч машин жолоодож яваад осол гаргасан байна. Тэрбээр эсрэг урсгалд орж “Нью Ориент” ХК-ийн УНЦ 10-42 улсын дугаартай Норд Бенз машинтай мөргөлджээ. Золоор хүний амь эрсдээгүй ч жолооч нар нь хүнд гэмтсэн байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )