Красноярск мужийн Кежемскийн районы Тагар суурин дахь 13 дугаар засан хүмүүжүүлэх газраас Игорь Мальцев гэгч оргожээ. Энэ этгээд 1986 онд Улаанбаатар хотод төрсөн Монгол Улсын харьяат нэгэн гэнэ. Тэрбээр хулгайн хэрэгтээ гурван жил хоёр сарын ял аваад байсан юм байна. Түүнийг оргосноос 10 хоногийн дараа Ростовын Кагальникийн Кировын галт тэрэгний буудлын хүнсний дэлгүүрээс баривчилжээ. Одоо түүний эдэлж буй ял дээр ОХУ-ын Эрүүгийн хуулийн 313-т заасан оргох гэсэн зүйл ангийн дагуу найман жил хүртэлх хорих ял нэмж оноохоор болоод байна. Ялтан этгээд хамт амьдарч байсан бүсгүй дээрээ очихоор оргосон гэж мэдүүлээд байгаа гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )