Камала Харрис: Трамп Путинд хамгийн их итгэдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис өрсөлдөгч Майк Пенстэйгээ теле мэтгэлцээн хийх үеэрээ “Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд өөрийн улсын тагнуулын байгууллагаасаа илүү итгэдэг” гэж хэлжээ.

Камала Харрис АНУ-ын Сенатын хуульзүйн хороо болон Холбооны мөрдөх товчоо ОХУ 2016 онд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үздэг, энэ жил мөн нөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлжээ. Тэрбээр “Гэхдээ Доналд Трамп Путинд итгэхийг илүүд үздэг. Америкийн тагнуулын байгууллагад итгэхгүй” гэж онцолсон байна.

Түүнчлэн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден Трамптай мэтгэлцэх үедээ түүнийг “Путины гөлөг” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top