Залуу гавьяат С.Жавхлан гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Зохиолын дууны ханхүү хэмээх цолыг ард түмнээсээ авч, Монгол улсын гавьяат жүжигчин алдрыг төрөөсөө хүртсэн Самандын Жавхлан уран бүтээлээсээ хөндийрч, улс төрөөр хөөцөлдөх болсоор удаж байна. Гэвч түүний уран бүтээлдээ цаг зав бага гаргадаг болсон явдал нь давхар шалтгаантай байжээ.

Анхны эхнэрээ охинтой нь үлдээсэн гавьяат маань Шуранхай хамтлагийн дуучин Эрдэнэчимэг хэмээх монголжингоог амьдралын ханиараа сонгосон. Тэд хоёр жилийн өмнө анхны хүүхдээ өлгийдөж авсан бол Эрдэнэчимэг өдгөө дахин бие давхар болжээ.

Гавьяатын галыг сахиж, амьдралаа хөөсөн Эрдэнэчимэг хамтлагийн ажлаа бүр мөсөн хүлээлгэн өгч, данс дугуйлжээ. “Шуранхай” хамтлаг дахь түүний суурин дээр Батжаргал хэмээх өөр бүсгүй заларсан байна. Залуу хосууд энэ жил амжиж шинэ хүнээ хүлээн авах юм байна.

Нэгэнт гурван хүүхдийн эцэг болж байгаа хойно С.Жавхлан гавьяат маань ханхүү биш хаан болж байгаа юм шив дээ.

Д.Билгүүн.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top