Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих ангид долоо хоносон АТГ-ын дарга нарыг ял эдлэх хорих ангид нь хуваарилаад эхэллээ. Дэд дарга Д.Сундуйсүрэнг Зайсан дахь хорих ангид ял эдлүүлэхээр болсон бол Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг “Тахир соёот”-ын хорих ангид хуваарилсан байна. Харин АТГ-ын дарга Ч.Сангарагчааг хараахан хуваарилаагүй байгаа аж. Тэрбээр дамжин өнгөрүүлэх хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэд цагдан хорих 461 дүгээр ангиас дамжин өнгөрүүлэх ангид шилжихдээ гурвуулаа эмнэлэгт хэвтсэн билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )